Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Эртний өвгөд маань ч нээлт хийдэг байжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 19

news-img

ВВС-ийн “Stone tool discovery suggests very first humans were inventors” буюу “Хамгийн эртний хүмүүс ч нээлт хийгчид байсан нь батлагдав” нийтлэлийг товчлон хүргэж байна

Өмнө нь эрдэмтэд эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн оюун ухаан хангалтгүй учир өөрийн чулуун зэвсгээ “санамсаргүйгээр хийгээд дараа нь мартдаг” гэж үздэг байсан юм. Тэгвэл Кени улсын хойд хэсэг, Туркана нуурын сав газарт орших Наморотукунан гэх газарт олон жилийн турш хийгдсэн малтлага энэ ойлголтыг эрс өөрчилсөн байна. Энэхүү судалгааны үр дүн “Nature” сэтгүүлд нийтлэгджээ.

Археологичид нэг үеийнх бус, хэдэн зуун мянган жилийн зайтай гурван давхаргаас яг ижил хэлбэрийн чулуун зэвсгүүдийг олж илрүүлсэн байна. Тэд хурц иртэй хусуур, жижиг чулуун алх, чулуу цуулж авахад үлддэг “литик гол” олныг олжээ. Эдгээр чулуун зэвсэг бүгд урьдчилан сонгож, шинж чанарыг нь мэдэж тусгайлан бэлдсэн чулуугаар хийгдсэн байжээ. Тэдгээрийг homo habilis буюу “хүний ухаантай” гэгддэг бидний эртний өвөг дээдэс маань хийсэн бөгөөд энэ технологи 300 мянган жилийн турш тасралтгүй уламжлагдан иржээ. Олон зүйлийг өөрчилсөн энэхүү нээлт болсон судалгааг профессор Дэвид Браун удирдсан бөгөөд тэрээр “Бид урьд нь багаж хийх явц түр зуурын, санамсаргүй шинжтэй гэж боддог байсан. Гэтэл 300 мянган жилийн турш яг ижил арга хэрэглэгдэж байсныг харвал энэ нь тогтвортой уламжлал байжээ. Тэгэхээр ухамсартайгаар багаж хийж хэрэглэсэн түүх бидний төсөөлж байснаас хавьгүй эрт эхэлсэн болж байна” гэж мэдэгджээ.

Археологичид нийт 1300 гаруй чулуун зэвсэг цуглуулсан бөгөөд зарим нь өнөөдөр ч гар зүсэхээр хурц байжээ. Судалгаанд оролцсон доктор Дана Палчу Рольер “Тэд үнэхээр сайн геологичид байжээ. Ямар чулуу хамгийн сайн зэвсэг болохыг маш сайн мэддэг байсан аж. Багаж хийх ур чадвар тэднийг цаг уурын хүнд өөрчлөлтүүдээс аварч байжээ. Тухайн бүсэд нэгэн цагт ногоон ургамалтай байв. Харин дараа нь цаг уур

эрс гандуу болж, бүс нутгийн экосистем саванна болон тал хээр хэлбэрт шилжсэн байна. Амьтад орчны ийм өөрчлөлтөд дасан зохицох, болохгүй бол шилжин нүүдэллэх, эсвэл мөхөх гэсэн замаар хариу үйлдэл үзүүлдэг. Харин эртний хүмүүс багаж хийх чадвараараа үүнд дасан зохицож байжээ. Тэд чулуун зэвсгийнхээ ачаар амьтны мах зүсэж идэх, газрын гүнд ургадаг үндэслэг ургамал ухаж авах боломжтой болсон байна. Иймээс тэд өөрсдөө хувьсах шаардлагагүй болж, харин амьдрах арга барилаа өөрчилсөн байна. Энэ бол хүний түүхийн хамгийн эрт үеийн технологийн хувьсгал юм” гэж тайлбарлав.

Ийнхүү хүний сэтгэхүй ба  багаж хоорондын холбоо дахин шинээр үнэлэгдэх болсон байна. Уламжлалт онолоор багаж хэрэглэдэг болох нь тархины хэмжээ томорсны дараа бий болсон гэж үздэг байв. Харин Наморотукунан дахь энэ нээлт үүнийг нэгмөсөн эргүүлжээ. Профессор Браун “Эдгээр зэвсгийг ашиглаж байсан хүмүүс орчин үеийн хүнийхээс хоёр дахин жижиг тархитай байсан ч, тэд чулуун багажийг тогтвортой, ухамсартай хийж байсан байна. Бид өөрсдийн өвөг дээдсийг үнэлэхдээ хэт доогуур үнэлж ирсэн байна. Хүний технологид тулгуурлан өөрчлөлтөд дасан зохицох чадвар 2.75 сая жилийн өмнө ч эхэлчихсэн байжээ” гэж мэдэгджээ. Энэхүү нээлт нь эртний хүмүүс зөвхөн амьдрахын төлөө байгалийн төрөлхийн чадвараараа бус, технологи ашиглаж, багаж бүтээх ур чадвараараа цаг уурын эрс өөрчлөлтөөс амьд үлдэж байсан гэдгийг нотолсон байна. Энэ нь хүний бүтээлч сэтгэхүй, оюун ухаан хэр эрт хөгжиж эхэлснийг дахин үнэлэх боломжийг олгож байгаа аж. Өмнө нь археологичид болон палеоантропологичид анхны чулуун зэвсгийг хүн төрөлхтөн (Homo төрөл) ойролцоогоор 2.5–2.6 сая жилийн өмнө хийж эхэлсэн гэж үздэг байсан. Энэ нь Эфиопийн Гона болон Хадар орчмын Олдувэйн(Oldowan) хэв маягийн хамгийн эртний чулуун зэвсгийн олдворуудад үндэслэдэг сонгодог таамаг байв. Гэхдээ сүүлийн арван жилд хийсэн олдворууд эдгээр хугацааг дахин авч үзэх шаардлагатайг харуулжээ. Тухайлбал, эрдэмтэд Кени улсын “Ломекви-3” гэх газраас ойролцоогоор 3.3 сая жилийн настай анхны энгийн чулуун багаж хэрэгслийг илрүүлсэн бөгөөд үүнийг хүн төрөлхтнөөс өмнөх Australopithecus төрлийн өвөг дээдэс ч бас анхны зэвсгийг хийж, ашиглаж байсан байж болзошгүйг харуулжээ. Харин Туркана нуурын сав газарт орших Наморотукунанад хийсэн энэ малтлага биднээс бага хэмжээтэй тархитай байсан өвөг дээдэс маань биднээс нэг их дутахгүй сэтгэдэг байсан гэдгийг баталж байгаа юм байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Чингис хаан цом” барилдааны бүртгэл эхэллээ

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын барилдаан ирэх баасан гарагт ...

img

8 цагийн дараа

“Ган үзэг 2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр ...

img

7 цагийн дараа

Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна

Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжэ...

img

7 цагийн дараа

Эртний өвгөд маань ч нээлт хийдэг байжээ

ВВС-ийн “Stone tool discovery suggests very first humans were inventors” буюу “Хамгийн эртний хүмүүс ч нээлт хийгчид байсан нь батла...

img

6 цагийн дараа

Баярын өдрүүдэд дараах хилийн боомтууд түр хаана

2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр буюу “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр”, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд