Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатар: Байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэт хурааж авч чадахгүй байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Цаашид аливаа төсөл, барилга байгууламжийг хэрэгжүүлэхдээ тооцоололтой байж, хүн ам яаж өсөж, эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг анхаарах ёстой. Техник технологи хөгжсөн үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ухаалгаар зардал болон хүн цагаа хэмнэх хэрэгтэй. Нийслэлээс энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Мөн борооны ус зайлуулах хоолойны лаг хагшаасыг цэвэрлэдэг шинэ техник хэрэгслийг ирэх онд авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр цэвэрлэх гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ. Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг энэ жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна. Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ” гэлээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод зам, барилга олноор баригдаж байна. Энэ болгонд хайрга, дайрга, элс, хар шороо хэрэглэдэг. Гэтэл нийлүүлж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалд 6.1 тэрбум төгрөгийн байгалийн нөөц ашигласны татвар төлөгдсөн байна. Бид байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэт хурааж авч чадахгүй байна. Үл хөдлөхүүдэд татвар төлдөггүй, газрын төлбөр төлдөггүй хувь хүн, ААН байдаг. Үүнийг цэгцлэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэх байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж, нуугдмал татваруудыг ил болгохыг үүрэг болгоё” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МАН-ынхан засагтаа АН-тай эвсэх эсэхийг Н.Учрал биш, Г.Занданшатар мэднэ

МАН-ын Их хурал болж, 2200 гишүүн нь хэдэн өдрийн турш хуралдаад тарлаа. Тэд алба амины яриа гэдэг шиг нам, төрийнхөө олон л асуудлы...

img

8 цагийн дараа

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг маш их, Хөвсгөл, Дорноговь аймаг их эрсдэлтэй гарчээ

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагу...

img

7 цагийн дараа

МАН: Удирдах зөвлөлөөс бодлогын хороодыг байгуулав

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ Тусгаар тогтнолын ордонд хуралдав. Удирдах зөвлөлийн хуралдаанаар бодлогын хо...

img

7 цагийн дараа

А.Ганбаатар: Баялгийн сангуудаа идэвхжүүлж, зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв батлагдсан. Таны хувьд энэхүү төсвийн хэлэлцүүлгийн үед х...

img

7 цагийн дараа

” Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна” гэв

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч ашиглалтад оруулса...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд