Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг маш их, Хөвсгөл, Дорноговь аймаг их эрсдэлтэй гарчээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй 5 сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байна. Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд, “дунд” эрсдэлтэй Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд, “бага” эрсдэлтэй Булган, Орхон, Хэнтий аймгууд байна.

Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаарын байдал, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон аюулыг, бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон эмзэг болон өртөх байдлыг, мал махны зах зээлд нийлүүлсэн байдал, малчдын гар дээр болон аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээг тооцон чадавхыг тур бүр үнэлж, зудын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дээрх нэгдсэн дүнгээс гадна өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчин өрхийн хашаа хороо, ус түлшний нөөц, нийт малын бэлчээр отроор, байран болон нэмэгдэл тэжээлээр тэжээх малын тоо, малчдын гар дээр болон сум, аймгийн түвшинд нөөцөлсөн өвс тэжээлийн нөөц (Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хавсралт), цас ахиу орсон үед хаагдаж болзошгүй зам даваа, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцож зудын өртөх болон эмзэг байдлын зураглал, мөн чадавхийн үзүүлэлтийг тооцсоноор зураглал гаргалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгэ...

img

7 цагийн дараа

Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.11.20) хамтарсан хуралдаж, “Халз...

img

7 цагийн дараа

БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндлөө

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан Гадаад харилцааны яаманд болл...

img

7 цагийн дараа

Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл!

Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл! Шалтгаан нь Үндсэн ...

img

7 цагийн дараа

Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ

Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ух...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд