мэдээ
УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

Админ
2025 оны 11 сарын 20

Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.20)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын, Засгийн газраас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн өдөр өргөн мэдүүлснийг Хууль зүйн, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус шилжүүлжээ. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүлэв.
Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж буй тухай тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын товч намтрыг танилцуулж, түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан, МАН-ын Удирдах зөвлөл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг үндэслэн нэр дэвшүүлж буйг тодорхой дурдлаа.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус намын даргыг Улсын Их Хурлын даргаар сонгуулахаар нэр дэвшүүлж буйтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчмын болон ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэж байгаа тус намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Хэдийгээр урьд өмнө МАН-ын болон АН-ын дарга нар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан ч энэ нь буруу жишиг гэдгийг тэрбээр дурдаж, аль нэг намын дарга парламентыг удирдах нь тухайн хүнээс үл шалтгаалан эрх ашгийн зөрчил үүсгэнэ гэдгийг анхааруулсан юм. Ингээд тус намын бүлгээс санаачлан боловсруулж, бэлэн болгосон уг асуудлаарх хуулийн төсөл болон МАН-ын бүлгээс Улсын Их Хуралд нэр дэвшүүлж буй асуудлаар ярилцах, байр сууриа нэгтгэх шаардлагатай тул өнөөдрийн 14:00 цаг хүртэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...
7 цагийн дараа
Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо
УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилт...
7 цагийн дараа
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны б...
7 цагийн дараа
УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



