Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна.

Тодруулбал, Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглан тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн. Иймээс Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байна. Харин Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн 30-аад жил Гурвалжингийн гүүр орчимд элс цемент худалдаалж ирсэн. Энэ хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийг Эрчим хүчний гудамжинд нэгдсэн зогсоол гаргаж, шилжүүлсэн. Үргэлжлүүлэн БГД-ээс Гурвалжингийн гүүр орчмыг тохижуулж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбогдуулан цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй. Мөн 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина. Өөрөөр хэлбэл, Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргээд БГД-ийн 20 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжтай холбогдох юм. Уг авто замыг Эрчим хүчний гудамжны замтай холбоно. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам руу орох боломжтой болно. Мөн одоо барьж буй Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох юм” гэлээ.

Мөн Гурвалжингийн гүүр орчимд үйл ажиллагаа явуулдаг “STT” төв нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барин барилгын материал зардаг. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11...

img

8 цагийн дараа

Н.Учрал: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө

УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Мо...

img

7 цагийн дараа

Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35  удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн н...

img

6 цагийн дараа

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...

img

6 цагийн дараа

Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд