Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11.20/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг  Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр байцаан шийтгэх тогтолцооноос хянан шийдвэрлэх тогтолцоо руу шилжсэн боловч бодит байдал дээр бүрэн төлөвшиж, тогтолцооны бүх түвшинд хэрэгжих явц хангалтгүй байна гэлээ. Шүүхийн мэтгэлцээний зарчим бүрэн хэрэгжихгүй, нотлох баримтыг талуудын мэтгэлцээнээр бус мөрдөн шалгах байгууллага, прокурор, заримдаа шүүх өөрөө бүрдүүлдэг хэв маяг үлдсэн, иргэний дуугүй байх эрх, өөрийн болон гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх бодит амьдрал дээр төдийлөн баталгаажаагүй байгаа талаар дурдлаа. Түүнчлэн иргэн- төрийн харилцааг тэнцвэржүүлэх, гэм буруутай нь нотлогдохоос өмнө хэн ч яллагдахгүй байх баталгааг сайжруулах, шүүхийг хараат бус, итгэл даах институц болгох нь бид бүгдийн нийтлэг зорилго юм гэв.

Хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч, судлаач, эрдэмтэн, мэргэжлийн холбоодын удирдлагууд оролцсон бөгөөд “Эрүүгийн процeсст оролцож буй өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ын талаар хуульч Д.Оросоо танилцуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэний эрхийг хамгаалах асуудал дээр туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн мэргэжлийн эрхийг, хүний эрхийг хамгаалагч, мэргэжлийн оролцогчийн түвшинд олон улсын жишигт ойртуулах, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмтай холбох зайлшгүй шаардлагатай гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуульч Н.Ариунболд танилцуулж,  энэхүү хуулийн төсөлд хүний эрхийн баталгааг бодит болгох, талуудын тэгш мэтгэлцээний зарчмыг хангах, прокурорын хараат бус, мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх, хэн ч хэлмэгдэх эрсдэлд өртөхгүй байх хамгаалалтыг бүрдүүлэхийг зорьжээ.

Танилцуулгын дараа оролцогчид тус тусын байр сууриа илэрхийлэн санал, солилцож практикт тулгамдаж буй асуудлын хүрээнд зөвлөлдлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11...

img

6 цагийн дараа

Н.Учрал: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө

УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Мо...

img

6 цагийн дараа

Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35  удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн н...

img

5 цагийн дараа

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...

img

4 цагийн дараа

Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд