Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат даргалав.

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлыг гишүүн М.Ганхүлэг ирэх таван жилд зүүн бүс нутагт түүхэн аялал жуулчлал,  эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болох тодорхой зорилтуудыг хэрхэн тусгасан болон хэмжих шалгуурын талаар лавлав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэийн сайд Ж.Энхбаяр зүүн бүс нь  Монгол Улсын ирээдүйн гол үүц, экспортын чиг баримжаатай эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх төв гэдгийг онцлон тэмдэглэд харамсалтай нь Эдийн засаг, хөгжлийн яаман дээр манай салбарын 10 гаруй бодлогын асуудал бүгд хасагдсан гэх тайлбарыг өглөө.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан хөдөө аж ахуйн салбарт олон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гээд гэхдээ эл дэмжлэгүүдийн дуусах хугацаа тодорхой байх шаардлагатай гэв. Мөн аж ахуйн нэгжүүд аливаа төрийн дэмжлэггүйгээр банктай харилцаад зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явдаг болох нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Л.Мөнхбаясгалан нараас гаргасан  зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол тус бүрээр санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайгаас гаргасан төслийн 2 дугаар хавсралтын үндсэн чиглэлийн үр дүнг тодорхойлсон хүснэгтийн “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын чиглэлийн 3.1.2, 4.4.3 дахь дэд,  заалтын “Хамтран хариуцагч” баганад “Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” гэж нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн төслийн 2,3 дугаар хавсралтад төслийн 2 дугаар хавсралтын үндсэн чиглэлийн үр дүнг тодорхойлсон хүснэгтийн  “Байгаль орчин, ногоон эдийн засаг” бодлогын чиглэлийн “Дугаар” баганад “6.3.1.6” гэж,  “Бодлогын үндэслэл” баганад “АХ-6.3” гэж, “Салбар” баганад “71404 Усны нөөц, нуур, гол мөрний менежмент” гэж, “Үр дүн” баганад “Экосистемийн  тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөв цөөрөм, усан сан, нуур байгуулна.” гэж, “Арга зам” баганад “333 нуур- нэг сум, нэг нуур- усны нөөцийн хуримтлал бий болгож уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх” гэж, “Үндсэн хариуцагч” баганад “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам” гэж, “Хамтран хариуцагч” баганад “Усны газар” гэж, 3 дугаар хавсралтын үндсэн чиглэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тодорхойлсон хүснэгтийн “Байгаль орчин, ногоон эдийн засаг” бодлогын чиглэлийн “Дугаар” баганад “6.3.1.6” гэж, “Салбар” баганад “71404 Усны нөөц, нуур, гол мөрний менежмент” гэж, “Үр дүн” баганад “Экосистемийн  тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөв цөөрөм, усан сан, нуур байгуулна.” гэж, “Шалгуур үзүүлэлт” баганад “Шинээр байгуулсан хөв цөөрөм, усан сан, нуур” гэж, “ТХЗ-ын уялдаа” баганад “13.1” гэж, “Хэмжих нэгж” баганад “Тоо” гэж, “Суурь түвшин” баганад “Он: 2025, Түвшин: 4” гэж, “Зорилтот түвшин” баганад “2026: 54, 2027: 104, 2028: 154, 2029: 204, 2030: 259” гэж, “Мэдээллийн үзүүлэлтүүд” баганад “Мэдээллийн эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мэдээлэл цуглуулах арга зүй: Салбарын статистик, Мэдээлэл цуглуулах давтамж: Жил тутам, Хариуцах байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам” гэсэн агуулгатай 6.3.1.6 дахь дэд заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Н.Учрал: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө

УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Мо...

img

8 цагийн дараа

Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35  удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн н...

img

7 цагийн дараа

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...

img

6 цагийн дараа

Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...

img

6 цагийн дараа

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд