Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Авлигын эсрэг сургалтад 2861 албан тушаалтныг хамруулжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 21

news-img

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Дулааны IV цахилгаан станц, Монголын Хүүхдийн ордон зэрэг байгууллагад ажиллаж, Нийгмийн халамжийн сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хийсэн эрсдэлийн үнэлгээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, дүрэм, УДЭТ-ын барилгын их засварын ажилтай холбогдох асуудлаар Зөвлөмж хүргүүлэв.

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Гаалийн лабораторийн дүрэм”, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 2861 албан тушаалтныг хамрууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан болно

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд  13:00 цагт Төрийн ордонд болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлий...

img

8 цагийн дараа

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсү...

img

7 цагийн дараа

Монгол бахархлын өдрийн барилдаан 12:00 цагт эхэлнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “ЧИНГИС ХААН ЦОМ”-ын төлөөх, Улс, айм...

img

7 цагийн дараа

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг...

img

6 цагийн дараа

Авлигын эсрэг сургалтад 2861 албан тушаалтныг хамруулжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын эрсдэлий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд