мэдээ
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан болно

Админ
2025 оны 11 сарын 21

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд 13:00 цагт Төрийн ордонд болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн А1009 дугаар тушаалаар Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааныг энэ сарын 21-нд хуралдуулж, Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн батлах тов зарлагдсан. Энэ дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хороос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болохыг дурдсан байна.
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан болно
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд 13:00 цагт Төрийн ордонд болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлий...
7 цагийн дараа
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсү...
7 цагийн дараа
Монгол бахархлын өдрийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “ЧИНГИС ХААН ЦОМ”-ын төлөөх, Улс, айм...
6 цагийн дараа
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг...
6 цагийн дараа
Авлигын эсрэг сургалтад 2861 албан тушаалтныг хамруулжээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын эрсдэлий...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



