Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Н.Учрал УИХ-ын индэр дээрээс хүчтэй улс төр хийж чадахгүй дээ…

trend

Админ

img

2025 оны 11 сарын 24

news-img

Бодоход Н.Учрал яаж ч чадаагүй биз. Уул нь тэрбээр нэгэнтээ МАН-ын дарга болсон юм чинь Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Гэвчиг МАН, УИХ хоёр бараг л яаралтай горимоор хуралдацагаагаад Н.Учралыг УИХ-ын дарга болгочихлоо. Наахнуураа: Эзэн Богд Чингис хааны төрсөн өдрөөр төрийн гурван өндөрлөг гурвуулаа бүрэн бүтэн байх ёстой учраас түргэн шуурхай томиллоо ч гэх шиг… Гэвчиг цаахнуураа юу юу болоод байгааг ард нийтээрээ шахуу л гадарлаж доторлоод байгаа.

Н.Учрал бол 80-аад оны сүүлхэн үеийн төлөөлөл. МАН-ынхны 70:80-аад оныхны зөрчил хаа байгаа 23 оноос эхтэй. Хоёр жил хэртэй далдуур дайтаж яваад 25 оны тавдугаар сард ил болж дэлбэрсэн. 70 оныхон нь дийлж 80 оныхон ялагдсан. Зургадугаар сард Ерөнхий сайдаар 70 оны төлөөлөл Г.Занданшатар томилогдсон. Есдүгээр сарын сүүлчээр МАН-ын бага хурал болсон. Намын даргаа сонгосон. Г.Занданшатарын эсрэг 80 оны төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үзсэн. Тэгээд ялсан. Гэсэн хэдий ч дараа нь нүүрсний хулгайчаар тодроод эрүүгийн хэргийн яллагдагч болсон. Долоо хоногийн өмнө МАН-ын Их хурал болж намын даргаа сонгосон. Тэр сонгуулиас Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр нэрээ татаж 80 оны сүүлч үеийнхний төлөөлөл Н.Учрал өрсөлдөгчгүйгээр МАН-ын дарга болсон. Тэрбээр өнөөгийн улс төрийн ноён оргил дээр байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөрчилгүй. Тэгээд МАН-ын дарга болсон хэрэг. Хажуу талаасаа бас 80 оныхон нь дэмжсэн гэсэн үг. Дэмжээгүй бол Их хурал дээрээ бараг 100 хувийн санал авах ямар ч бололцоогүй. Тэрбээр: МАН-ын дарга болоод Ерөнхий сайд болохгүй гэж ам өчиг өгчихсөн шиг байгаа юм. Тэгээд л тэрүүгээрээ УИХ-ын даргаар томилогдсон байх.

Гэвчиг: Улс төр уулаасаа новшийн зан гаргадаг талбар. Тиймийн учраас Н.Учралыг МАН-ын дарга болуутаа Ерөнхий сайд болно гээд үзэх байх гэж ард нийт, улс төр харагчид хэлж хүлээж байсан. Гэсэн нь тэгсэнгүй. Одоо яая гэхэв. Сайхан залуухан шүдгүй арслан л төрлөө. Өөрийг нь МАН-ын дарга, УИХ-ын даргад дэмжсэн 70 оны ах нартаа найдаад: Аятайхан ажиллаасай гэж залбираад сууж баймаар, тийм нэг сонин байдал руу орчихлоо.

Уулаасаа УИХ-ын дарга бол төвийг сахисан албан тушаал. Тэр суудал индэр дээрээс илэрхий улстөржиж болдоггүй. Тэгж чадахад хэцүү. Тиймийн учраас тэр суудал дээрээс сонгууль удирдвал ялагддаг. УИХ-ын дарга болон намын дарга гэдэг хоёр албан тушаал нэг хүнд байж яагаад ч зохидоггүй. Тэр хүндээ халгаатай даа. З.Энхболд, М.Энхболд хоёр яалаа даа. З.Энхболд 16 онд сонгууль удирдаж ороод нам нь нам ялагдсан. М.Энхболд 17 онд Ерөнхийлөгчид нэр дэвшээд бас ялагдсан. Хоёулаа л намын дарга байсан. Адаглаад л Д.Амарбаясгалан УИХ-ын дарга дээрээс МАН-ын дарга руу зүтгээд юу болчихов. Энийг мэдээд мэдрээд үзсэн хүний хувьд З.Энхболд Н.Учралыг УИХ-ын даргад дэвшихэд нь: Үндсэн хуулийн 24.1-д зааснаар УИХ-ын даргыг гишүүдийн дотроос сонгодог. 126 гишүүн бүгдээрээ УИХ дарга болох боломжтой, намууд хамаагүй. Ялсан нам Ерөнхий сайдад л нэр дэвшүүлэх эрхтэй. МАН болон бусад намууд УИХ даргад нэр дэвшүүлэх эрхгүй гэж интернэт сүлжээнд бичээд л байгаа харагдсан. Н.Учрал З.Энхболдод итгэхгүй л дээ. Гэвчиг: Явсан хүнээс үг сонс гэдэг байх аа.

МАН-ын энэ тохиргоог хийгчид нь өмнө нэг хүнд байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга гэдэг хоёр албан тушаалыг УИХ-ын дарга руу гулгуулж байна. Сайнгүй туршилт. УИХ-ын даргын албан тушаалыг улс төр рүү хутгаснаар УИХ утгагүй байдал руу орох магадлалтай. МАН-ын дарга нь УИХ-ын дарга болсноор улс төрийн золиос болох тал нь дийлэхээр байна.

24 оны сонгуулиар байгуулагдсан УИХ таван намаас бүрдсэн. Нэг намынх нь дарга УИХ-ын даргална гэдэг зарчмын хувьд өнгөрөгч долоо хоногт АН-ын яриад байсан нь үнэн. Х.Тэмүүжиний: УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно. Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой. УИХ, улс төр дагаж савладаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Бид парламентын засаглалтай улс л юм бол үүнийг халж, олон улсын жишгээр мөн чанараар нь парламентыг бий болгох хэрэгтэй. Голч, төвч байр сууриас парламентын хурлыг удирддаг хүн хэрэгтэй. Иймээс толгой дээр нь нэг намын дарга гарч суух биш, олон намын даргыг мэтгэлцүүлдэг байх ёстой юм. Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэсэн нь уул нь зөв. Гэвчиг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь: УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 68 суудал буюу олонхын санал авсан. Парламентад олонхын санал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ. УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого. МАН-ын 31 дүгээр их хурлаар бид намын дотоод асуудлаа шийдсэн. Одоо төртэй холбоотой томилгоонуудыг ойрын өдрүүдэд шийднэ. Шийдэж төрийг бүтэн болгох ёстой гээд томилгоо хийчихсэн. АН-аас УИХ-ын дэд дарга болсон Б.Пүрэвдорж ч: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болно гэсэн. Ингэсхийж байгаад Н.Учрал УИХ-ын дарга болох нь болсон. Гэвчиг Н.Учрал УИХ-ын даргын суудал дээрээс МАН-ын даргын ажлыг хийж чадахгүй. Улстөржих гэхээр хаалт боолт ихтэй. Хэтрүүлбэл их улс төрөө самарч ч магадгүй. Ерөнхийдөө л хөдөлж болохгүй. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар сайн ажиллаж байж МАН-ын ч, Н.Учралын ч хувь заяаг шийднэ. Гэхнээ Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш багш нарын цалинг салгаж авч нэмээд, НӨАТ-ыг буулган гэх зэргээр нэлээд огцом популист шийдвэрүүдийг гаргаад байна. Тэр ингэх шалтгаантай. 27 оныг хүртэл аятайхан байж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвших зорилготой. Наана нь бүдэрчихвэл Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёрт нэр дэвших боломжоо булаалгана. Уул нь Г.Занданшатар нэгэнтээ Ерөнхий сайд болсон юм чинь МАН-ын дарга болох хамгийн боломжит хувилбар байлаа. Даанч өөрөө эхний ялагдалд хэтэрхий шатаад намаа бужигнуулж, өрсөлдөгчөө сайнгүй аргаар намнаж, тэр нь дам утгаараа МАН-ын эв нэгдэлд цөв суулгасан учраас намын даргад явах эрхээ хасуулсан. МАН-ынхан Их хурлынхаа үеэр Г.Занданшатарыг: МАН-ын дарга Н.Учралыг УИХ дарга боллоо гээд Г.Занданшатар тайвширч болохгүй. АН-ынхан анаж байгаа. МАН-аас ч гарын үсэг 30-аас дээш гишүүний тоогоор яригдах хэвээрээ л үлдсэн дуулдаж байна. Байнга хориг, дүгнэлт хоёроор аврагдана гэж байхгүй. Харин Н.Учралынх өөр. Н.Учрал 27, 28 оны сонгуулиудаар МАН-ыг ялуулах цор ганц ажилтай. Ялагдвал өөрөө ч дуусна. Гэтэл нь: МАН буюу Н.Учрал ялах, ялагдахын алин болох нь Засгийн газар буюу Г.Занданшатараас хамаарна. Ялыг нь Н.Учрал, ямбыг нь Г.Занданшатар гээд байгаа маань тэр юм.

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Н.Учрал УИХ-ын индэр дээрээс хүчтэй улс төр хийж чадахгүй дээ…

Бодоход Н.Учрал яаж ч чадаагүй биз. Уул нь тэрбээр нэгэнтээ МАН-ын дарга болсон юм чинь Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Гэвчиг М...

img

6 цагийн дараа

“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй

Херо Энтертайнмент”-ийн Ерөнхий найруулагч Б.Баатартай ярилцлаа. -ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тантай холбоотой асуудлыг хэвлэлд гаргаж, ...

img

6 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө-11 градус хүйтэн

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 23-24-нд шилжих шөнө Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн ...

img

5 цагийн дараа

ТОЙМ: Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Херо” Б.Баатар “Т...

img

5 цагийн дараа

Боломжит ажиллах хүч 2024 оныхоос 6.1 мянган хүнээр өсчээ

Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны 2025 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.5 сая буюу 62.7 ...

img

13 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд