Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Боломжит ажиллах хүч 2024 оныхоос 6.1 мянган хүнээр өсчээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 23

news-img

Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны 2025 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.5 сая буюу 62.7 хувь нь ажиллах хүч, 878.5 мянга буюу 37.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ажиллах хүчнээс гадуурх 878.5 мянган хүний 26.7 мянга нь боломжит ажиллах хүч аж. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 байгаа нь 2024 оны мөн үеийнхтэй ижил байна.

Мөн ажилгүйдлийн түвшин 2024 оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар буурч, 5.5 хувьд хүрчээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд болох ажилгүй иргэн 2024 оны мөн үеийнхээс 7.4 мянган хүнээр буурчээ. Гэтэл цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.2 мянган хүнээр, боломжит ажиллах хүч 6.1 мянган хүнээр өсжээ.

Нийт ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл:

  • 49.6 (690.6 мянга) хувь нь үйлчилгээний салбарт,
  • 25.4 (353.9 мянга) хувь нь хөдөө аж ахуйн салбарт,
  • 25.1 (349.2 мянга) хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна.

Дэд салбараар харвал, нийт ажиллагчдын 174.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт, 119.2 мянга боловсруулах үйлдвэрийн салбарт, 116.1 мянга нь боловсролын салбарт ажиллаж байгаа ба эдгээр нь ХАА-н салбараас бусад хамгийн олон ажиллагчтай салбарууд юм.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагч 2024 оны мөн үеийнхээс 27.1 (20.4 мянга) хувиар, барилгын салбарт ажиллагч 13.8 (13.4 мянга) хувиар, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт ажиллагч 12.6 (10.9 мянга) хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллагч 12.4 (13.2 мянга) хувиар нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлттэй байна

Ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 25.1 хувь, мэргэжилтэн 16.1 хувь, худалдаа үйлчилгээний ажилтан 14.2 хувь, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 11 хувь, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 10.6 (148.2 мянга) хувь, энгийн ажил, мэргэжлийн ажилтан 8.6 (120.5 мянга) хувь, менежер 7.4 хувь, бусад төрлийн ажил мэргэжлийн ажилтан 7 хувийг эзэлжээ.

Нийт ажиллагчдад хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны эзлэх хувь 1.3 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин мэргэжилтний хувь 2024 оны мөн үеийнхээс 2.2 нэгж хувиар, худалдаа үйлчилгээний ажилтны хувь 0.8 нэгж хувиар буурсан нь хамгийн их өөрчлөлт оржээ.

Ажилгүй 80.6 мянган иргэний шалтгааныг задалж харвал:

  • 34.9 хувь нь ажил хайгаад олдохгүй байгаа,
  • 10.2 хувь жирэмсэн эсвэл хүүхэд асарсан,
  • 9.5 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй,
  • 9.1 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна.

Харин боломжит ажиллах хүч 26.7 мянга байгаагийн 27.7 хувь нь тэтгэвэрт гарсан 16.9 хувь нь жирэмсэн, хүүхдээ асардаг, 10.3 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй, 7.5 хувь нь хүүхдээ сургуульд сургахаар, 6.6 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоогүй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Боломжит ажиллах хүч 2024 оныхоос 6.1 мянган хүнээр өсчээ

Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны 2025 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.5 сая буюу 62.7 ...

img

4 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар резидент эмч нарыг нэмж ажиллуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ...

img

2 цагийн дараа

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

Казах­станы нийслэл Астанад зохиогдсон “Silk Way Star” шоуны анхны улирлын ялагчаар И.Мишээл тодорлоо.  Энэхүү шоу нь Азийн анхны ол...

img

1 цагийн дараа

“ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадам нэр дэвшүүлэлт дуусахад 12 хоног үлдлээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр ...

img

1 цагийн дараа

О.Сэргэлэн: Эрхтний хандив гэдэг бол буяны дээд буян

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зогсонги байдалд орсон талаар Төрийн соёрхолт, гавьяат эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд