Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

С.Ганзориг: Хүний хувийн мэдээллийн талаарх иргэдийн ойлголт маш муу байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 23

news-img

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.


-Хүний хувийн мэдээлэл гэх ойлголтод юу, юуг багтаан үздэг вэ?

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдаад 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Мэдээллийн эзэн өөрийн хувийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлснээр мэдээлэл үүснэ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн мэдээллийн хөрөнгөтэй болж байгаа юм. Тиймээс эдгээр мэдээллийг заавал мэдээллийн эзний зөвшөөрөлтэй ашиглах ёстой. Хүний хувийн мэдээлэл гэх ойлголтод тухайн хүний овог нэр, регистрийн дугаар, санхүү, эрүүл мэндийн мэдээлэл, биометрик мэдээлэл ордог. Төр мэдээлэл хариуцагч байгууллагынхаа хувьд хүний хувийн мэдээллийг цуглуулдаг.

Үүнд, эрүүл мэнд, боловсрол, банк санхүү, харилцаа холбооны салбарууд мэдээлэл хариуцагч байгууллагын статустай мэдээллийн эзний зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлж буй 4000 орчим байгууллагууд байна. Нөгөө талд эдгээр байгууллага заавал хүний хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Тухайн хүний хувийн мэдээллийг боловсруулаад, цуглуулаад ашиглаж байгаа шүү дээ. Иргэд бол өөрийн зөвшөөрлөөр мэдээллээ өгч, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа. Түүнээс гадна мэдээлэл хариуцагч газар нь өөрөө мэдээллийн аюулгүй байдлын бодлого журамтай юм уу. Нууцлалыг хариуцсан мэргэжилтэн, ажилтантай юу. Тухайн ажилтан нь нууцыг хадгалсан баталгаа гаргасан байдаг уу гэх мэт мэдээллийг хамгаалах бодлого журмыг баталж хэрэгжүүлж байх ёстой. Ялангуяа нийтийн эзэмшлийн гудамж талбай гэх мэт газруудад теле камер гэхэд хүний дуу, дүрсийг бичдэг. Энэ камерт бичигдсэн таны дүрс, үйл хөдлөл хүртэл хүний хувийн мэдээлэл юм. Мөн хуулиар зөвшөөрсөн газарт байршуулахаар зохицуулсан байдаг.

-Тэгэхээр энэ бичлэгийг тухайн хүний зөвшөөрлөөр л үзэх ёстой гэсэн үг үү. Манайд шууд олон нийтийн сүлжээнд тавьсан тохиолдол цөөнгүй байдаг биз дээ?

-Мэдээж, тухайн хүний зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана. Мөн цагдаагийн байгууллага, Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн тамгын газруудын дэргэд теле камерын дэд төвүүдийг байгуулсан. Тиймээс хүний хувийн мэдээлэл буюу дуу, дүрсийг цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр ашиглаж болно. Харин цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх зорилгоор камерын бичлэгүүдийг ашиглана. Хүний хувийн мэдээлэл гэж юу болох талаар иргэдийн ойлголтын түвшин маш бага байдаг. Тиймээс иргэдэд хүний хувийн мэдээлэл гэж юу болох, ямар үнэ цэнэтэй талаар ойлголт өгөх үүднээс энэ сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хууль сурталчлах ажлыг өрнүүлэхээр ажиллаж байна. Одоогоор Хүний эрхийн үндэсний комисст 27 гомдол ирсэн. Үүнээс есөн гомдолд нь хяналт, шалгалт хийж, найман шаардлага зөвлөмжийг гаргасан. Ер нь бол банк бус санхүү, дунд сургуулийн бүртгэл, айлын орц, гарцан дээр камер байршуулсантай холбоотой гомдол байсан.

-Өмнө нь бол иргэдийн гар утасны дугаар, нас, овог нэр их алдагддаг байсан шүү дээ. Тэгвэл орчин үед хүний хувийн мэдээлэл ямар байдлаар алдагдаж байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс санаа зовж буй нэг зүйл бий. Энэ нь юу вэ гэхээр хэн нэгнийг хулгай хийсэн гэмт хэрэгтэн мэтээр бичлэг, зургийг нь сошиал хуудсанд тавьж байгаа тохиолдол их гарч байна. Тухайн хүн хулгай хийсэн, зөрчил гаргасан тохиолдолд зураг, бичлэгийг нь цагдаагийн байгууллагад л шилжүүлж, шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл цагдаагийн байгууллагад хандахаасаа өмнө бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд тавих нь өөрөө тухайн хүний гэр бүлийн давхар шийтгэж байна гэсэн үг, хүний нэр төр алдар хүндэд давхар нөлөөлөөд байна. Гэр бүлийн гишүүдийн нийгэмд эзлэх байр сууринд сөрөг нөлөө үзүүлээд байна гэсэн үг. Танай аав, ээж хулгайч, эсвэл танхай гэдэг ч юм уу, гаргасан зөрчлөөр нь дамжуулан хүүхдүүдийг дээрэлхэх, ялгаварлан гадуурхах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Олон сөрөг үр дагавартай. Түүнээс биш бид гэмт хэрэг, зөрчил гаргаж буй этгээдийг өмгөөлөх гээд байгаа юм биш. Хуулийнхаа хүрээнд цагдаагийн байгууллагадаа ханддаг байх хэрэгтэй гэх санааг хэлэх гэсэн юм.

-Иймэрхүү агуулгатай зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж байгаа ямар газрууд байна вэ?

-Ихэвчлэн худалдаа үйлчилгээний газрууд байдаг. Саяхан Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон дүүргүүдийн худалдаа үйлчилгээний үйлдвэр, хэлтсүүдийн дарга нартай уулзсан. Үүнийхээ хүрээнд үйл ажиллагааны зөвшөөрөл олгохдоо уг асуудалд анхаардаг байх хэрэгтэй. Хэчнээн хулгай хийсэн байсан ч цагдаагийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлдэг баймаар байна.

Хэрвээ цагдаагийн байгууллага үүнд хойрго хандвал хуулийнхаа дагуу бусад байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой шүү. Үүнийг цааш нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч байгаа хүмүүст сайн ойлгуулаарай хэмээн хэлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор CU, GS25-ийн албан хүмүүстэй уулзсан. Яагаад гэвэл хүмүүсийн хулгай хийж, эсвэл зүй бус харилцаж буй бичлэгийг нийтийн сүлжээнд багагүй тавьж байгаа шүү дээ. Эрх бүхий хүмүүстэй нь уулзахад энэ хоёр газар мэдээллийн аюулгүй байдлын журам, бодлоготой юм билээ. Дэлгүүрт ажиллаж, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд нь камерын бичлэг ухрааж үзэх, авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ уг асуудалд бидэнтэй хамтарч ажиллана гэсэн. Түүнчлэн ажлаас гарах, орох хөдөлгөөн ихтэй байдаг учраас хууль дүрмийг хэчнээн сануулдаг ч манай компаниас шалтгаалахгүйгээр асуудал гарах тохиолдол бий гэдгээ ч хуваалцсан юм.

-Бусад олон нийтийн үйлчилгээний газраас хүний хувийн мэдээлэл хэр алдагдаж байна вэ?

-Жишээлбэл, баар, ресторан, караоке, зочид буудал, зоогийн газар гэх мэт нийтийн талбайд камер тавьсан байдаг шүү дээ. Гэхдээ үүнд дуу хураагуур байршуулахыг хориглодог. Мөн эдгээр газарт хуулиар байршуулахыг хориглосон газрууд ч бий. Энэ тохиолдолд иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, зөрчлийг арилгаж болно. Нөгөө талд үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд ч хуулийн зохицуулалтыг тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Мөн хөршийнхөө зөвшөөрөлтэйгөөр орц, гарцан дээр камер байршуулах ёстой. Хэрэв эзэн нь зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн камерын чиглэл байршлыг өөрчлөх хүсэлтээ тавьж болно. Яагаад орц, гарцан дээрх камеруудад Хүний эрхийн үндэсний комисс анхаараад байна вэ гэвэл халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаад байгаа юм. Тухайн хүн хэдэн цагт ажилдаа яваад, гэртээ ирж байна. Ямар үйлдлүүдийг хийж байна гэдэг бол хувь хүний мэдээлэл,хувийн орон зайн асуудал. Магадгүй хууль бусаар хүнийг мөрдөж мөшгөх асуудалд хэрэглэхийг үгүйсгэхгүй учраас энэ камерын мэдээллүүдийг нэгдсэн дэд төвүүдэд байршуулсан. Тиймээс дэд төвүүдийн зөвшөөрөлтэйгөөр ашиглана. Хүний явж байгаа маршрутыг бүртгээд, түүнийгээ бусдад задруулахыг хатуу хориглож байгаа.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

8 цагийн дараа

С.Ганзориг: Хүний хувийн мэдээллийн талаарх иргэдийн ойлголт маш муу байна

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа. -Хүний хувийн мэдээлэл гэх ойл...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтайн хойд, Өвөрхангайн б...

img

6 цагийн дараа

Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

11 цагийн өмнө

Нийт нутгийн 63 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Ув...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд