Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 23

news-img

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун болон хойд хэсгээр, 23-ны өдөр Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2025 оны 11-р сарын 22-ны 20 цагаас 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр , өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Ганзориг: Хүний хувийн мэдээллийн талаарх иргэдийн ойлголт маш муу байна

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа. -Хүний хувийн мэдээлэл гэх ойл...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтайн хойд, Өвөрхангайн б...

img

6 цагийн дараа

Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

11 цагийн өмнө

Нийт нутгийн 63 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Ув...

img

12 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа Тус төвийн Хүүхдийн э...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд