Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Нийт нутгийн 63 хувьд цастай байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 22

news-img

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна.

  • Увсын Малчин, Түргэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Шарын голд 20 см-ээс дээш,
  • Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Хангал, Сайхан, Хутаг-Өндөр, Өвөрхангайн Баянгол, Сант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Түшиг, Зүүнбүрэн, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Жаргалант, Заамар, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүн, Өндөрширээт, Баянчандмань, Хэнтийн Мөрөн, Дорнодын Цагаан-Овоод 11-20 см,
  • Бусад нутгаар 10 см-ээс бага цастай.

Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 5 хувиар багассан ч цасны зузаан төв болон баруун аймгийн нутгийн хойд хэсгээр 5 – 9 см-ээр нэмэгджээ.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

Өнгөрсөн арав хоногт агаарын температур зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1…4.7 градусаар дулаан, төв болон баруун аймгийн нутгийн ихэнх хэсгээр -5.0…-1.1 градус, Баян-Өлгий, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар -8.4…-5.1 градусаар хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 95 гаруй хувьд дунджийн орчим ба бага, Хөвсгөл, Булганы ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Могод, Говь-Алтайн Бугатад 29-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал хээлтүүлэх, оторлуулах, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд хийгдэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

8 цагийн дараа

Нийт нутгийн 63 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Ув...

img

7 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа Тус төвийн Хүүхдийн э...

img

6 цагийн дараа

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэн...

img

6 цагийн дараа

Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд