гадаад
“Иргэдийн гэгээ”-ний үе эхлэв

Админ
2025 оны 11 сарын 24

АНУ-ын Аляск мужийн хамгийн хойд цэгт орших нутгийн уугуул иргэд Уткягвик гэж нэрлэдэг Барроу хотод нар жилд нэг удаа урт хугацаагаар жаргадаг өвөрмөц үзэгдэл эхлэв. Хотын оршин суугчид энэ долоо хоногт нар мандаж буйг сүүлчийн удаа харсан бөгөөд одоо тэнд ирэх оны нэгдүгээр сарын 22 хүртэл 65 хоногийн турш наргүй өдрүүд үргэлжлэх юм. Нутгийн оршин суугчдын ихэнх нь халим болон далайн бусад ангаар амьдардаг Инупиат овгийн эскимосууд байдаг аж.
Барроу нь дэлхийн хамгийн хойд өргөрөгт буюу Арктикийн тойрог орчимд байрладаг учир энэ цэгт дэлхий өөрийн тэнхлэгээр 23.5 градус налуу эргэж таардаг тул энэ нутгийн тэнгэрт нар мандах боломжгүй болж, нар огт гардаггүй хоногууд бий болдог ажээ. Шинжлэх ухаанд энэ үзэгдлийг туйлын шөнө гэнэ. Харин зуны улиралд эсрэгээрээ тэнд нар жаргахгүй олон долоо хоног үргэлжилдэг бөгөөд энэ нь мөн л дэлхийн тэнхлэгийн налуугийн үр дүн аж. Наргүй 65 хоногт нар үзэгдэхгүй боловч энэ газар нутагт бүрэн харанхуй болчихдог гэсэн үг биш юм байна. Өдрийн тодорхой цагуудад үүрийн гэгээ шиг туяа тэнгэрт тусах бөгөөд үүнийг “иргэдийн гэгээ(civil twilight)”-ний үе гэдэг. Учир нь энэхүү бүдэг гэрэл нь иргэдийн өдөр тутмын ажил, амьдралд бага ч гэсэн тус болдог юм байна. Туйлын шөнө агаарын температур огцом хөрнө, цасан шуурга ихэснэ, туйлын туяа илүү тод үзэгдэнэ. Мөн оршин суугчид витамин D-ийн дутагдал, улирлын сэтгэл гутрал зэргээс сэргийлж тусгай гэрлэн эмчилгээ ашигладаг аж. Ингээд 65 хоногийн дараа буюу ирэх оны эхний сарын 22-нд Барроуд нар анхны туяагаа дахин өглөөний тэнгэрээс тусгана. Энэ үед өдөр эхэндээ хэдхэн минутын урттай байх боловч долоо хоног өнгөрөх тусам өдөр аажмаар уртассаар, хоёрдугаар сар гэхэд ердийн хэмнэлдээ ордог ажээ.
Г.АМАРСАНАА
Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өсчээ
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний ...
8 цагийн дараа
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр дараах хилийн боомтууд түр хаана
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боом...
7 цагийн дараа
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй там...
7 цагийн дараа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилго...
7 цагийн дараа
Энэ долоо хоногт ханиад томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногт хичээл цахимд шилжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныха...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



