Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

АТГ: Нийтийн албанд томилогдох 542 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

trend

Админ

img

2025 оны 11 сарын 24

news-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 388 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 154 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 106 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 2 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 33 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 1 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хэт боловсруулсан хүнс 50-иас доош насныхны хавдрын эрсдэлийг 45 хувиар нэмэгдүүлж байна

Хэт боловсруулсан хүнс ихээр хэрэглэдэг залуу хүмүүсийн хувьд бүдүүн гэдэсний хавдарт хүргэж болзошгүй ургацаг үүсэх эрсдэл өндөр ба...

img

7 цагийн дараа

А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна

Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. Тэгвэл с...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн, ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Солонгосын “Physical Asia” шоунд оролцсон хэдээс болж улс орноороо шоконд орчихоод гарч өгөхгүй байх шиг

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Ерөнхий...

img

6 цагийн дараа

Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өсчээ

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний ...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд