мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ

Админ
2025 оны 11 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд боллоо. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүн...
8 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 0...
7 цагийн дараа
ЗГ: Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөг гаргана
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлы...
7 цагийн дараа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит ...
7 цагийн дараа
Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү?
О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



