Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Саардуу нэртэй сайд нарын набор…

trend

Админ

img

2025 оны 11 сарын 28

news-img

УИХ-ын 24 оны сонгуульд ялсан МАН-ын хоёр дахь Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар. Гэм нь өөрөө тэр сонгуульд ялж чадаагүй. Г.Занданшатарын эмзэг цэг нь энэ.

Гэлээ гэхдээ өнөөдрийн МАН-ын албан бус хоёр даргын нэг нь болж чадсан. Уулаасаа МАН гурван даргатай болчихсон. УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал албан ёсных нь.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр албан бус дарга нар нь. 90 гаруй жилийн өмнөх 28-32 онд МАН даргаа сонгож чадахгүй муудалцаад фракц болгоны төлөөллөөс ижилхэн эрхтэй гурван дарга тавьсан түүхтэй. Нэг нь Ж.Лхүмбэ. Нөгөө хоёр нь нийлж Ж.Лхүмбээ унагаа дараа бие биенийгээ зайлуулсан. Таагүйдүү л түүх. Харин өнөөдрийн гурван даргын түүх яаж дуусах бол…

Ямар ч гэсэн МАН-ын Их хурлаасаа намын дарга болсон арваннэгдүгээр сарын 15-наас Н.Учралын цаг тоологдож эхэлсэн. Гэвчиг намын дарга болсон Н.Учралыг шууд Ерөнхий сайд болгосонгүй. Эхлээд УИХ-ын даргаар тавив.

Уул нь түүнийг МАН-ын дарга болуут Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр: Монгол улс парламентын засагтай улс. Эрх баригч намын даргын албыг ЕС-н албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Аль ч талаас нь бодсон. Тодорхой хүн бус нийтлэг зарчим ярьж буй. Энэ үгийг би одоо л хэлж байгаа юм биш. Одоогоос яг 18 жилийн өмнө, намын XXV их хурлын индэр дээрээс хэлж байлаа. Бодол, зарчим маань хэвээр гэж жиргэсэн. С.Баяр гэдэг улстөрч санаандгүй үг унагах хүн биш.

Мөнхүү: Одоо Н.Учралын ахлах зөвлөх болсон Ч.Хүрэлбаатар МАН-ын Удирдах зөвлөлөөс эвлэрлийн ажлын хэсгийн даргаар томилогдонгуутаа: Их хурлаар МАН-ын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дахиад нэр дэвших хэрэггүй гэж мэдэгдсэн. Бас л санаатай үг. Тэгэхэд Н.Учрал МАН-ын дарга болох нь тодорхой болсон байсан гэсэн үг.

Басхүү: УИХ-ын дарга Н.Учралд сөрөг хүчний гишүүнээс: Та одоо Засгийн газрын гишүүн бус УИХ-ын дарга болсон гэдгээ ухамсарлаж даргын зөвлөлөөр тогтсон хуваариа дагаж мөрдөх, яаралтай асуудлаас бусдаар томилгоо зэрэгхэн асуудалд чуулганы хуралдааныг зарлахгүй байх /гишүүд хуваарь харж ажлаа төлөвлөдөг/ байнгын хороод тань танай намын асуудлын дараа ирц зэргээс шалтгаалан хуралдаж чадахгүйд хүрч байгаа зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсье гэж мессэж илгээх зэргээр УИХ-ын дарга аль нэг намын дарга байх нь зохимжгүй байна гэдгийг анхааруулаад эхэлж.

Дүгнэх нь ээ: Н.Учрал Ерөнхий сайд болох нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ яг одоо буюу он солигдохын өмнө биш…

Гэтэл нь: Г.Занданшатарын Засгийн газрын ажил баахан базаахгүй л дуулдаж байна. Он даваад дахиад хэдэн сар болох юм бол МАН ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийг тавиад туучих руугаа орох нь.

Учир үндсийг нь харах нь ээ:

-Энэ Ерөнхий сайдын өнгөн дээр Монгол Улсын эдийн засаг яаж унахыг удахгүй бид харах болно. Тоо худал хэлдэггүй гэж өөрөө их хэлдэг. Тэгэх нь ээ Ерөнхий сайд болсноосоо хойш гаргасан популист шийдвэрүүд нь оны сүүл гэхэд онцгүй тоо олныг гаргаж ирэхээр болж. Нэг л жишээ: Багш нарын цалинг 30 хувь нэмнэ гэдэг нь Засгийн газар амиа хорлосонтой адилхан үр дүнтэй. Төсөв нь даахгүй. Цалингийн нэгдсэн системийг алдагдуулна. Цаанадаж цагаан сар өнгөрөөгөөд энэ шийдвэрээсээ болоод маш хүнд байдалд орно. Төсвийн тэнцэл багадаа 500 саяын алдагдалтай гарна. Төсөв хоёр их наядаар дутна. Ардаас нь АМНАТ-ын хөнгөлөлт гэх мэтээс болоод орлого бүрдүүлэлт бас баларна.

– Г.Занданшатарын Засгийн газар саардуу нэртэй сайд нарын набор боллоо. Сонгосон, сэлгээгээр оруулсан сайд нар нь жинхэнэ үлгэрийн баатруудыг амилуулж байна. Ердөөсөө л: Саардуу нэртэй сайд нараар танхим нь дүүрлээ. Ар сүүлнээсээ олон нэр хоч зүүсэн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Энхбаяр, М.Бадамсүрэн нарыг сайд болголоо. Ерөнхийд нь хэлэхнээ 27, 28 оны сонгуульд МАН өөрийгөө дэгээдчихээр Засгийн газартай л өнөөдөр явж байна. Тэргүүн шадар болсон Ж.Энхбаяр яамаа Дархан руу нүүлгээд нэрээ баахан алдчихаж. Явахынх нь алдад яамныхан нь. Баахан хүний амьдрал самарчихаад өөрөө зугтчихлаа гэцгээж байгаа дуулдав. Хамгийн сүүлд томилогдсон М.Бадамсүрэн юу гэв ээ. Намайг хөдөөнийх болохоор Хөдөө аж ахуйн сайдаар томилж байна. Бас би зөвийн талд зогссон учраас сайд боллоо гээд хэнэггүй авч байдаг шүү. Шулуухандаа: Би шагналаа авсан гээд хэлчихсэн.

Гэлээ гэхдээ тохиргоо хийгчийн толгой дахь 27 оны сонгуулийн нэр дэвшигч нь Г.Занданшатар биш байна. Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайдаар томилсон. Тэрээр 27 оны Ерөнхийлөгчид нэр дэвших нь үндсэндээ ил боллоо. Тэгэх нь тодорхой учраас л сонгуулийн штабаа хүртэл байгуулсан байх. Хэрэвзээ Н.Учрал Ерөнхий сайд болох юм бол Ж.Энхбаяр УИХ-ын дарга болох байх. УИХ-ын даргын суудал дээрээс Ерөнхийлөгчид нэр дэвших тохиргоог хийсэн байх өндөр магадлалтай. Харин Ж.Энхбаяр УИХ-ын дарга болох юм бол Тэргүүн шадар дээр Л.Энх-Амгалан очих магадлал өндөр. Ингээд сайхан эзэн компанийн засаг болно. Гэвчиг Н.Учрал Ерөнхий сайд болоод хэр ажиллахаас МАН-ын хувь заяа шалтгаална. Сайн нь: Н.Учрал хурдтай. Түүний өмнөөс харах нь ээ: Хэрвээ Н.Учрал Ерөнхий сайдаа авах юм бол шууд төсвийн тодотгол хийнэ. АН-ын гишүүд дээр тавьж өгсөн 200 тэрбумын зураг төсөв нь байхгүй гэдэг юм уу, тас цавчина. Тэр хэмнэлт болно.

Гэвчиг энэ нь өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш гэдгийг анхаарна уу. Болохгүй ч байх боломжтой. Гэхдээ л…

Ө.Билэг
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01...

img

8 цагийн дараа

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цаса...

img

7 цагийн дараа

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ....

img

7 цагийн дараа

Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдэд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээжээ

Н.Энхбат 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай...

img

7 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд