мэдээ
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Админ
2025 оны 11 сарын 28

Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ирэгд, тээвэрчдэд анхаарууллаа.
2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 29-нд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 30-нд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12 дугаар сарын 1-нд, нутгийн баруун өмнөд хэсгээр 2-нд цас орж, цасан шуурга шуурна.
Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар энэ сарын 29-нд, нутгийн зарим газраар энэ сарын 30-нд, 12 дугаар сарын 1-нд салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39-44 градус, өдөртөө -21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01...
8 цагийн дараа
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цаса...
7 цагийн дараа
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ....
7 цагийн дараа
Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдэд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээжээ
Н.Энхбат 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай...
7 цагийн дараа
ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



