Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

“Бээжингийн Тунхаглал”-ын 30 жилийн ой: Дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн шинэ хуудсыг нээв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 01

news-img

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань


1995 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын IV бага хурлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс амжилттай зохион байгуулж, “Бээжингийн тунхаглал” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр”- ийг батлан, жендэрийн тэгш байдлыг цаг үеийн хөтөлбөрт оруулсан юм. Энэ оны аравдугаар сарын 13–аас 14-ний өдрүүдэд Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 30 жилийн ойг тохиолдуулан, Хятад улс Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд түвшний чуулга уулзалтыг дахин зохион байгуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэгт шинэ түүхэн амжилтыг бий болгов.

Энэ бол ололт амжилтыг тодотгосон түүхэн уулзалт юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад улсын эмэгтэйчүүдийн хөгжлийн түвшин бүх талаар үсрэнгүй хөгжиж, “Хятадын засаглал”-ын бодит загвар болж чадлаа. 690 сая эмэгтэйчүүд бүх талаараа нэгэн зэрэг амьдралын дундаж түвшинд хүрч, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80.9-д хүрэв. Спортын талбарт “эмэгтэйчүүдийн ур чадвар” гялалзаж, сүүлийн дөрвөн удаагийн зуны олимпын наадамд медаль хүртсэн хятад тамирчдын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байлаа. “Эмэгтэйчүүдийн оюун ухаан” ирээдүйд гэрэл асааж, улсын шинжлэх ухаан, технологийн салбарын ажиллах хүчний 45.8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, интернэтийн салбарын гарааны бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Дээд боловсролын бакалаврын түвшний оюутнуудын талаас дээш хувийг мөн эмэгтэйчүүд эзэлж байна. “Эмэгтэйчүүдийн дуу хоолой” улам хүчтэй болж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийн эмэгтэйчүүдийн эзлэх хувь тус бүр 26.54% ба 22.4 хувьд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо. Суурь түвшний нийгмийн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо 54.3 хувьд хүрэв. БНХАУ-ын дарга Си Жиньпиний хэлсэнчлэн, “Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ замналд, эмэгтэй хүн бүр гол дүр юм!”

Энэ бол хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн чухал уулзалт юм. Бээжингээс дахин шинэ гарааг эхлүүлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулах чиглэлээр дөрвөн санал дэвшүүлсэн юм. Эдгээр нь, эмэгтэйчүүдийн өсөж хөгжихөд ээлтэй орчныг хамтдаа бүрдүүлж, олон олон эмэгтэйчүүдийг аз жаргал, амар амгаланд бялхуулан, дайн дажин, зөрчил мөргөлдөөн, тогтворгүй байдлын хар сүүдрээс, аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгах; Эмэгтэйчүүдийн үйл хэргийн өндөр чанартай хөгжлийг урагшлуулан хөдөлгөх хүчийг хамтдаа бүрдүүлж, дэлхийн орчин үеийн өөрчлөлт шинэчлэлийн давалгаанд улам олон эмэгтэйчүүд амжилтаараа гялалзаж, мөрөөдлөө биелүүлэн, эдийн засгийн даяаршлын үр шимийг хамтад нь хүртээх; Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах засаглалын хэв маягийг хамтран байгуулж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, өрөөсгөл хандлагаас ангид байлгаж, жендэрийн эрх тэгш байдлыг нийгмийн соёл иргэншлийн нийтлэг ойлголт, үйл хөдлөлийн жишиг болтол нь гүнзгий нэвтрүүлэх; Дэлхийн эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг ахиулах шинэ хуудсийг хамтдаа бичиж, улс орнуудын эмэгтэйчүүдэд уужим хүртээмжтэй хамтын ажиллагааны тавцанг бүрдүүлэн, эмэгтэйчүүд цаг үеийн үүрэг хариуцлагыг үүрэлцэж, дэлхийн засаглалд идэвхтэй, гүнзгий оролцохыг дэмжих юм. “Дөрвөн хамтын санал” нь эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг түргэтгэх шинэ үйл явцыг ахиулах, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог төлөвшүүлэхэд Хятадын үзэл баримтлал, арга шийдлийг дэвшүүлж байна.

Энэ бол үйл хэрэгт уриалсан түүхэн уулзалт юм. Си Жиньпин дарга Хятад улсын ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх дараах арга хэмжээнүүдийг зарласан. Үүнд, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагад 10 сая ам.долларын нэмэлт хандив өгөх; Дэлхийн хөгжил ба Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны сангийн хүрээнд 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх; иргэдийн амьдралыг дэмжих “жижиг боловч үр өгөөжтэй” 1000 төслийг хэрэгжүүлэх; 50 мянган эмэгтэйчүүдийг Хятад улсад урьж, харилцан солилцоо, сургалтад хамруулах; “Дэлхийн эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх төв” байгуулж, хамтын ажиллагаагаар эмэгтэй манлайлагчдыг илүү өргөн хүрээтэй бэлтгэх зэрэг юм. Хятад улс эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих чиглэлийн Хятадын туршлагаа цаашид үргэлжлүүлэн хуваалцаж, бодит үйл ажиллагаагаар олон улс орнуудад эмэгтэйчүүдийн үйл хэрэгт хамтдаа ахиц гаргахад нь тусалж, дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн үйл хэрэгт шинэ эрч хүчийг оруулах болно.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайд миний бие Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийн оролцогч, үр шимийг хүртэгч болохын хувьд, Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэгч, урагшлуулагч байхыг хүсдэг. Би Монголд олон чадварлаг, үлгэр дуурайл болсон эмэгтэй найз нөхөдтэй болсон бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үйл хэрэг томоохон ахиц дэвшилд хэрхэн хүрч буйг биечлэн харж байна. Шинээр байгуулагдсан Улсын Их Хуралд эмэгтэй гишүүдийн хувь түүхэнд байгаагүй 25 хувьд хүрч, эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээс даруй 10 орчим насаар их, дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн хувь эрэгтэйчүүдийнхээс давсан байна. Сүүлийн жилүүдэд, Монгол Улс “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулган”, “Дэлхийн гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”, “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Монголын эмэгтэйчүүд хөдөлмөрч зан, сайхан сэтгэл, оюун ухаанаараа улс орон, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Элчин сайд миний бие болон Элчин сайдын яамны хамт олон Монголын эмэгтэйчүүдийн үйл хэргийг хөгжүүлэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Саяхан би НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн хамт Сэлэнгэ, Орхон аймгуудаар айлчлан, охидын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төслийг эхлүүлж, тухайн орон нутгийн сургуулийн охидын эрүүл ахуйн орчныг сайжруулах, нийгмийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, жендерийн ялгаварлалыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Энэ оны тавдугаар сард, БНХАУ- аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын бүх аймгаас сонгогдсон 40 эмэгтэй малчдыг Хятад улсад зохион байгуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах технологи болон цахим худалдааны сургалтад хамруулж, тэднийг бодит ур чадвараа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүллээ.

Дэлхийн эмэгтэйчүүд нийтлэг хувь заяатай. Хятад улс нь Монгол Улс зэрэг дэлхийн бүх улс орнуудтай хамтран Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы үзэл санааг дэлгэрүүлж, Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд түвшний уулзалтын ололт амжилтыг хэрэгжүүлэн, дэлхийн эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа бичихэд бэлэн байна. Бүгдээрээ “эмэгтэйчүүдийн ур чадвар”, “эмэгтэйчүүдийн оюун ухаан”, “эмэгтэйчүүдийн дуу хоолой”- гоор улам бүр гэрэлтэн бадрах “эмэгтэйчүүдийн ирээдүй”-г хамтдаа бүтээцгээе

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын ...

img

8 цагийн дараа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болов Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...

img

7 цагийн дараа

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. 12.05 Баасан, 10:00 ...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

6 цагийн дараа

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд