Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 01

news-img

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,648, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3183, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын ...

img

7 цагийн дараа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болов Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...

img

7 цагийн дараа

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. 12.05 Баасан, 10:00 ...

img

6 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

6 цагийн дараа

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд