Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 01

Валютын ханш

value

гадаад

Гүйцэтгэх засаглал Хууль тогтоох засаглалаа ялахын цагт

trend

Админ

img

2025 оны 12 сарын 01

news-img

Саяхан манай улсад ерөнхийлөгчийн шууд удирдлагаар Хууль тогтоох засаглалын дээр Гүйцэтгэх засаглал гарч суусан. Тэгвэл энэ явдал АНУ-д давтагдаж байна. Иймээс “Онега” компанийн “Бизнесийн үндэс” сайтын “Маржори Тэйлор Грин Трампаас урваж, Конгрессоос гарч, дуулиан тарив!” нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Өнөөдөр бид өглөө сэрэнгүүтээ “Маржори Тейлор Грин ирэх нэгдүгээр сараас Конгрессыг орхино” гэсэн мэдээ сонсов. Энэ мэдээ хуурай хэдэн өгүүлбэр боловч улс орон даяар бөмбөг дэлбэрсэн мэт нөлөө үзүүллээ. Харин анхаарал татсан гол зүйл нь энэ огцролт өөрөө бус, харин үүний шалтгаан ба цаг хугацааны асуудал байв. Трамп Тейлор Гринийг зөвхөн дэмжихээ больсон төдийгүй, түүнийг урвагч хэмээн буруутгаж, Бүгд найрамдах намын суурь болдог дэмжигчдэд “одоо тэр бол дайсан” гэж нээлттэй зарласан. Улс төрийн амьд үлдэх гол валют нь сохроор үг дуугүй дагах явдал болсон орчинд ийм мэдэгдэл нь нам дотроо түүнд өгсөн үхлийн ял юм. Харин Грин “Улс төрөөс би залхаж байна. Энэ систем энгийн америкчуудын амьдралыг огтхон ч анхаарахаа больсон” гэж мэдэгдэв. Түүний хэлсэнтэй өөрийг нь үзэн яддаг хүмүүс хүртэл санал нийлэв. Учир нь энэхүү “орхигдсон” мэдрэмж намын харьяаллаас үл хамааран ардчилсан, бүгд найрамдах, бие даагч төдийгүй бүр бүх хүнд бий болоод байгаа билээ. Өнөөдөр америкчууд “Үнэндээ хэн эрх мэдэлтэй юм бэ?” гэж асууж байна. Ерөнхийлөгч хувь хүний үнэнч байдлыг төрийн албаны үүргээс дээгүүр тавьдаг, айдсаар итгэлийг орлуулдаг, хашхиралт нь логик бодлыг дарангуйлдаг орчин бий болговол ардчилал гуйван доройтно. Тухайн мөчид хэн Трампад үнэнч, хэн үнэнч биш гэдэг нь гол шалгуур болж хувирвал бүгд хохирох болно. Шийдвэрүүд улс орны тухай биш, харин хувь хүний эгог тойрч эргэнэ. Грин ба Трампын энэ зөрчил үүнийг хэн ч байсан анзаарахаар тод томруун харуулав.

Төрийн дээд түвшний зөрчил олон нийтийн өмнө тавьдаг жүжиг болон хувирснаар юу болох вэ? Хүмүүс үүнийг мэдэрч эхлэх ба улмаар эмх замбараагүй байдлын аюул нэмэгдэнэ. Гэр бүлүүд дэмжлэггүй үлдэнэ. Түрээсээ төлөх гэж зүтгэж буй эцэг эх, ирээдүй мөрөөдсөн оюутнууд, эрүүл мэнддээ санаа зовнин суугаа ахмадууд бүгд Вашингтоныг хараад юу бодох вэ? Гриний огцролт бол зүгээр нэг гарц биш. Энэ бол өнөөгийн улс төрийн соёлд юу буруу байгааг харуулсан толин тусгал юм. Учир нь энэ соёлыг өдөр бүр иргэдээ сонсохгүй байхыг илүүд үздэг удирдагчид бий болгосон. Иймээс Трамп Гринтэй хэрхэн харьцсан нь бусдад хамаагүй зүйл биш. Учир нь энэ бол манлайлал биш. Энэ бол давамгайлал. Энэ бол институцилэгдсэн сэтгэл зүйн шахалт. Тэгээд хамгийн ноцтой нь, энэ зан авир зөвхөн нэг намын дотор явагдаад дуусахгүй, бүх улс төрийн орчныг хордуулах болно. Учир нь удирдагч өөрийн холбоотныг олон нийтийн өмнө доромжилж байгаа нь нэг хүнийг шийтгэж байгаа хэрэг биш, бүх хүнд дохио өгч “Хэн эрэмбээ алдана, тэр устгагдана” гэж анхааруулж байгаа хэрэг. Энэ бол стратеги болгон жүжиглэж буй авторитаризм. Иймээс бид үүнийг хүлээн зөвшөөрч, хэвийн зүйл болгож огтхон ч болохгүй. Учир нь энэ нь хэтэрхий өндөр үнэ буюу ард иргэдийн итгэл, институцийн тогтвортой байдал, улсын ирээдүй юм.

Грин ба Трампын хооронд драм үргэлжлэх зуур сая сая хүн өөрөөсөө,

“Одоо юу үнэхээр чухал вэ?” гэж асууж байна. Хариулт нь маш энгийн зүйл бөгөөд

Гүйцэтгэх засаглал Хууль тогтоох засаглалаа ялахын цагт“Бодит амьдрал л чухал” буюу түрээс, хүүхдийн сургууль, эмчид үзүүлэх цаг, тэгээд амьжиргаа. Харин эдгээрийг улс төрийг гладиаторын тулаан болгосон хүмүүсийн хэн нь ч ярихгүй байна. Иймээс Гриний огцролт бол хувь хүний сул талын шинж тэмдэг биш. Энэ бол системийн хүнд өвчний шинж тэмдэг. Ард түмэнд үйлчлэх ёстой тогтолцоо хувь улстөрчийн үнэнч байдлыг шаардах тогтолцоо болон хувирсан явдал. Шийдвэрүүд бодит өгөгдлөөс бус уур хилэн, түр зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэн гардаг болж, зөрчил нь урвалт гэгдэх болж, урвалт нь шоу болон хувирч байгаа явдал. Ард иргэд асуудлуудад зөвхөн хариулт хүсдэг, гэтэл тэд үүний оронд элдэв дуулиан, шуугиан сонсдог болж, өдөр тутмын улс төрийн сериалын дараагийн ангийг л үздэг болов. Гэтэл энэ нь ядаргаатай, сэтгэл өвтгөм, найдвараа залгихаас өөр аргагүй болж буй явдал юм. Бид ингэж амьдрах ёсгүй. Ийм байх албагүй.

Маржори Тейлор Грин олон жилийн турш Дональд Трампын хамгийн чанга, хатуу, үнэнч дэмжигчдийн нэг байсан. Харин өнөөдөр тэрээр ердөө нэг л удаа Трампад таалагдаагүй шийдвэр гаргасныхаа төлөө олон нийтийн өмнө золигт гарав. Энэ бол тогтолцооны эмгэнэлт хямрал буюу дахин давтагдах олон бүлэг үзэгдлийн оршил юм. Учир нь энэ ганц удаа тохиохгүй. Трампад үнэнч байх явдал Үндсэн хууль, ард түмэн, үнэнийг хамгаалахаас давах цувралын эхлэл юм. Ийм нөхцөл хэвийн зүйл болчихвол хамгийн ойрын холбоотнуудад ч аюул нүүрлэнэ. Энэхүү тогтворгүй байдлын нөлөө Конгрессын танхимаас хэтэрч америкчуудын гэр бүлийн ширээн дээр очин бууж байна. Гэтэл тэдэнд хэрэгтэй зүйл бол ердөө бага зэрэг тогтвортой байдал, бага зэрэг хариуцлага, бага зэрэг амар амгалан юм. Учир нь улс орон байнга улс төрийн хурцадмал байдалд амьдарвал төлөвлөх, итгэх, бүтээх чадвар алдагдаж эхэлдэг. Итгэл бол ардчиллын тулгуур юм. Тэр тулгуур нурвал бүх зүйл нурдаг. Бид өнөөдөр яг үүнийг харж байна. Удаан, өвдөлттэй, итгэлийн коллапс явагдаж эхлэв. Трамп улс төрийг тулааны талбар болгон хувиргахад хүмүүс цаг, боломж, сэтгэцийн эрүүл мэндээ алдаж байна.

Тэр бурууг демократуудад, хэвлэлд, шүүхэд тохож болох ч жинхэнэ хариуцлага ерөнхийлөгчийн өөрийнх нь шийдвэр дээр байсаар л байх болно. Учир нь тэр нэгдүүлэхийн оронд хувааж, тайвшруулахын оронд дэвэргэж, удирдах бус дуулгавартай байхыг шаардаж байна. Гэтэл Трамп улс төрийг хувь хүний үнэнч байдлын шалгалт болгосоор байна. “За гэж хэлээгүй бол урвагч”, “Өөрөөр бодвол дайсан”, “Асуулт асуувал чимээгүй болгоно” гэж байна. Иймээс гарцаагүй асуултууд гарч ирэв. Хэдий болтол? Хүчирхэг үндэстэн ийм төрлийн удирдлагыг хэр удаан тэвчих вэ? Бүгд найрамдах нам доторх сэтгэлтэй хүмүүс энэ дотоод задралыг хэр удаан дуугүй харах вэ? Энэ бол ёс суртахууны хямрал. Парламентын гишүүн бүр, удирдагч бүр, иргэн бүрийн зан чанарыг шалгаж буй хямрал юм. Маржори Тейлор Грин явах замыг сонголоо. Гэвч айдас, тав тух, амбицын олзонд хэдэн хүн үлдэв? Хэдийг нь олон нийтийн өмнө доромжлох хэрэгтэй вэ, саяхан хамт зогсож байсан хүмүүс хэзээ нэгдэж, энэ хямралд хамтарсан хариу өгөх вэ? Трампын бий болгосон лидерийн хэв маяг өөрөөр нь дуусахгүй. Тэр залгамжлагчдыг бий болгож, дуурайгчдыг төрүүлж, стандарт тогтоож байна. Энэ бол вирус шиг тархдаг стандарт билээ. Хэрвээ бид үүнийг одоо зогсоохгүй бол оройтох болно.

Бүгд Найрамдах намын удирдлагын нуралт бол зөвхөн энэ намын асуудал биш, энэ бол үндэсний хэмжээний асуудал. Учир нь Америкийн улс төрийн систем нь тэнцвэр, эрүүл сонголт, эсрэг талуудын хоорондын дор хаяж багахан хэмжээний хамтын ажиллагаанд тулгуурладаг. Харин нэг нь дотроосоо унаж эхэлбэл үүнийг бүх улсаараа мэдэрдэг. Яг одоо ийм л зүйл болж байна. Грин ба Трампын хоорондох зөрчил бол зүгээр нэг маргаан биш, намыг ил харагдахгүй барьж тогтоож байсан дотоод албан бус(informal) тохиролцооны сүйрэл юм. Энэ тохиролцоо нүдэн дээр ил задран унасан нь энэ намыг бүхэлд нь донсолголоо. Аль ч хүн дараагийн бай болж мэдэх тэсрэмтгий шинэ орон зай бий болов. Ийм нөхцөлд ардчилсан нам сөрөг жин дарагч хүч болж байна. Тэд мэдээж төгс биш. Гэхдээ тэд ажиллахад бэлэн, тайван байхад бэлэн, тодорхой бодлого, санал, үүрэг хариуцлагаар энэ шуургыг давахад бэлэн байх ёстой. Энэ бол маш чухал зүйл. Учир нь хаа сайгүй дуулиан, шуугиан сонсогдож байгаа үед хамгийн тод сонсогдох нь тайван, төвлөрсөн дуу хоолой байдаг. Сахилга бат сайн чанар болдог, төвлөрөл өөрөө эсэргүүцэл болдог.

Тиймээс л олон америкчууд маргалдах, үзэн ядахаас илүү ажиллахыг сонгож буй хүмүүс рүү анхааралтай харж эхэлж байна. Учир нь хүмүүс залхсан. Өөрөөр сэтгэх зориг гаргасан холбоотныгоо шийтгэдэг, сүргийн эзэн шиг авирласан ерөнхийлөгчийг бид харлаа. Энэ бол манлайлал биш. Үүний эсрэг зоригтой, тодорхой, шийдэмгий тэмцэх хэрэгтэй. Харин хамгийн чухал нь ард түмний дэмжлэгтэйгээр үүнийг хийх хэрэгтэй.

Хамгийн өвдөлттэй, өрөвдөлтэй явдал бол бүх зүйл өөр байж болох байсан гэж бодох хоцорсон мэдрэмж. Иймээс нөөц хүрэхгүйдээ биш. Шийдэл байхгүйдээ биш. Лидер байхгүйдээ ч биш. Харин ч жинхэнэ манлайлагч дутагдаж байгаа явдал. Манлайлагч байх гэдэг дарангуйлах бус ард түмэнд үйлчлэх. Жинхэнэ лидер байх гэдэг чиглүүлэх, арга саам буюу манипуляци хийх биш, дайснаа ялж, давж гарах биш ард иргэдээ хамгаалах явдал юм. Энэ нь төр засгийнханд ард иргэдээсээ хөндийрсөн тойргоос гарах зориг дутаж байгаа явдал юм. Тэр зориг тэнгэрээс унаад ирэхгүй. Доороос эхэлнэ. Та нараас эхэлнэ. Улс төр хэлэлцүүлгийн талбар биш, өшөө авалтын шоу болов, драм өндөр байх нь бодлогоос чухал, твиттер хууль тогтоомжуудаас илүү үнэтэй, нийтийн өмнө доромжлох нь эрх мэдлээ хадгалах стратеги боллоо. Энэ нөхцөлд бүгд л хохирч байна. Аль ч намд бай ялгаагүй. Та энэ улсад амьдарч л байгаа бол энэ бүхний үр дагаврыг мэдэрнэ. Грин огцорсон явдлыг анхааруулах дохио гэж харах хэрэгтэй. Гэхдээ энэ загварыг өөрчлөх боломж бий. Бидний өмнө хэрүүл, өшөө авалтын соёлыг үргэлжлүүлэн тэжээх үү? Эсвэл өөр зам сонгох уу гэсэн сонголт ирэв. Бид тогтвортой байдлыг сонгож чадна. Харилцааг сонгож чадна. Сонсож, бодож, тайван хариулж чаддаг лидерүүдийг сонгож чадна. Гэхдээ энэ сонголт зүгээр өөрөө ирэхгүй. Энэ нь бидний анхаарал, ажиллагаа, хамгийн мууг хэвийн зүйл гэж хүлээн авахгүй байх таны шийдвэрээс хамаарна. Иймээс хэрвээ танд өөрчлөлт хэрэгтэй гэж санагдаж байвал дуугүй бүү өнгөр. “Улс төр сандал, суудал бус зөвхөн ард түмний тухай байх ёстой” гэж бич. Ингэж бичих бүртээ та олон нийтийн яриаг өөрчилж, чимээгүй байгаа хүмүүсийг зоригжуулж, илүү дээр Америкийн төлөөх хамтын орон зайг бүтээж байх болно. Сайн цагийн эхлэл бол та. Маржори Тейлор Гриний огцорсон явдал бол санамсаргүй зүйл биш. Энэ бол үр дагавар. Айдас, давамгайлал, хуваах бодлогод автсан улс төрийн орчны үр дүн. Хэрвээ бид одоо хатуу зогсвол үүнийг өөрчлөх боломжтой. Улс төр бол сандал суудал бус жинхэнэ амьдрал буюу таны ажил, таны гэр бүл, таны ирээдүйг хэлэлцдэг байх ёстой.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эрдэнэс тавантолгой” ХК арваннэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулав

2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн ...

img

8 цагийн дараа

100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна

Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал т...

img

7 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг ш...

img

7 цагийн дараа

Гүйцэтгэх засаглал Хууль тогтоох засаглалаа ялахын цагт

Саяхан манай улсад ерөнхийлөгчийн шууд удирдлагаар Хууль тогтоох засаглалын дээр Гүйцэтгэх засаглал гарч суусан. Тэгвэл энэ явдал АН...

img

6 цагийн дараа

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн д...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд