Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 06

news-img

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.


2025 оны 12-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Завхан голын эхээр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2025 оны 12-р сарын 07-ноос 12-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 10-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...

img

8 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар нийт 35450 тонн шатахуун импортолжээ

Манай улс 2025 оны 10 дугаар сард нийт 205700 тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 211.461 тонныг импортолжээ. Тэгвэл 12-дуг...

img

7 цагийн дараа

Дарвийн нурууны ард чонын гүйдэл тосон суусан нь

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний ургах нарантай зэрэгцэн Ховд аймгийн Дарви суманд ирлээ. Алтайн мөнх цаст уулсын хамгийн урт орши...

img

7 цагийн дараа

Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ

Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...

img

7 цагийн дараа

Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй хол...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд