Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

КОЙКА, Рафаэл Интернэйшл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл” амжилттай өндөрлөлөө

trend

Админ

img

2025 оны 12 сарын 09

news-img

-УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ(УГТЭ) СОНСГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ТОХИРГООНЫ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭВ-

2025 оны 12 дугаар сарын 31-нд дуусах КОЙКА Рафаэл Интернэйшнл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг эрт илрүүлэх сонсголын шинжилгээний орчныг сайжруулах төсөл” (2023–2025) дуусах шатандаа хүрээд байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт сонсголын шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг албан ёсоор үнэ төлбөргүй хүлээлгэн өгч, Монгол Улсад сонсголын шинжилгээний чанарыг ахиулахад томоохон хувь нэмэр оруулав.

Тус төсөл нь Монгол иргэдийн сонсголын эрүүл мэндийг сайжруулах, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор хэрэгжсэн бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийн хүлээлгэн өгснөөр Монголын эрүүл мэндийн байгууллагууд бие даан, стандартын дагуу, үнэн зөв сонсголын шинжилгээ хийх чадавхтай болсон чухал алхам боллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн дундаас хамгийн онцлох нь “Audiometer Calibration Set-Сонсголын шинжилгээний

төхөөрөмжинд тохируулга(калибровк) хийх иж бүрдэл” юм. Энэ нь Монгол Улсад анх удаа нэвтэрч буй мэргэжлийн калибровкийн багаж бөгөөд Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж буй ихэнх сонсголын шинжилгээний төхөөрөмжийг(Audiometer) жил бүр тогтмол тохируулан баталгаажуулах (Yearly Calibration) боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр УГТЭ болон Монголын Чих, Хамар, Хоолойн эмч нарын Нийгэмлэг нь улсын хэмжээнд сонсголын шинжилгээний үнэн зөв, давтагдахуйц, найдвартай үр дүнг баталгаажуулах тогтолцоотой болох юм.

Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл

УГТЭ-д хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж:

  • Аудиометр (Audiometer)
  • Сонсголын шинжилгээний бүхээг (Au­diology Booth)
  • Гавлын хөндийн даралт хэмжигч /Импеданс метр/ (Impedance Meter)
  • Дагалдах төхөөрөмжүүд: нөүтбүүк, монитор, хэвлэгч
  • Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл (Audiometer Calibration Set)

Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл

 КОЙКА болон Рафаэл Интернэйшнл байгууллага нь төслийн хугацаанд Улаанбаатар төдийгүй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад сонсголын шинжилгээг стандартын дагуу, нарийвчлалтай, үнэн зөв хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн. Төсөл дууссаны дараа ч УГТЭ нь энэхүү орчин, багаж төхөөрөмжийг ашиглан иргэдийн сонсгол бууралтыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх юм.

УГТЭ-ийн сонсголын эмч Д.Оюунзул:

“Энэхүү дэмжлэг нь Монгол Улсад сонсголын оношилгооны чанар, стандартын түвшнийг шинэ шатанд гаргана гэж бид үзэж байна. Цаашид УГТЭ нь Монгол иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.”


 “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл (2023–2025)” нь KOICA-тай хамтран хэрэгжүүлсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2025.12.09-ний 21:00 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал ру...

img

8 цагийн дараа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.10/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлууд: “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” З...

img

8 цагийн дараа

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...

img

8 цагийн дараа

Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа

Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой ...

img

7 цагийн дараа

Ардчиллын “Анхны 13”-т Монгол Улсын баатар цол олгоё

Ардчиллын “Анхны 13” гэхээр монголчууд бүгд мэднэ. Ерэн оны Ардчилсан хувьсгал бол нийгмийг огт өөр нийгмээр сольсон түүхэн үйл явц....

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд