мэдээ
КОЙКА, Рафаэл Интернэйшл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн компанит ажил үр дүнтэй болж өндөрлөлөө

Админ
2025 оны 12 сарын 10

Төсөлд нийслэлийн ЕБС-ийн дунд ахлах ангийн 3 мянга орчим сурагч хамрагдсан байна. Үүнээс гадна 1200 гаруй насанд хүрэгчдэд сонсголын эрт илрүүлгийн шинжилгээ болон сонсгол бууралтын тархалтын судалгаанд хамрагдсан байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 3 сурагч хэнгэрэг нөхөх хагалгаанд орсон байна.
О.Даваанжин/148-р сургуулийн 7-р ангийн сурагч:
Хагалгаанд орсны дараа юм сонсоход бол өмнөхөөсөө илүү тод сонсдог болчихсон. Өмнө нь ингээд 4-өөс 5 удаа дуудуулж байж сонсдог байсан бол одоо нэгэн удаа дуудуулаад л тэгээд л аан за гээд л оччихдог.
Л.Сүлд-Эрдэнэ/82-р сургуулийн 9-р ангийн сурагч:
Төсөлд хамрагдахаасаа өмнө би хэнгэрэг хагархай байгааг ерөөсөө мэдээгүй. Хагалгаанд орсны дараа бол ер нь сонсгол бол гайгүй сайжирсан. Илүү муудаж болох байсан юмыг эрт нөхүүлээд, сонсголоо бүүр муудахаас хамгааллаа даа гэж бодсон доо.
Сурагчдын сонсголын эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэхэд эцэг эхчүүдийн 50 орчим хувь нь хүүхдийнхээ сонсгол бууралттайг мэддэггүй байсан гэж хариулжээ. Сонсгол гэдэг хүүхдийн сурах чадвар, өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаанд ороход чухал нөлөөтэй юм аа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ сонсголд анхаарч жилдээ нэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөж байна.
“Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл (2023–2025)” нь KOICA-тай хамтран хэрэгжүүлсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм.
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хамтарсан хуралдаан 11 цаг 09...
7 цагийн дараа
Төрийн албаны ерөнхий шалгалтын 2026 оны тов гарлаа
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байг...
7 цагийн дараа
Б.Солонгоо: Нээлттэй сонсгол явуулснаар Оюу толгойн асуудал дээр Засгийн газарт давуу байдал бий болгоно
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоотой Оюу толгойн сонсгол болон тус компанитай үүссэн татварын маргаантай холбогдуул...
7 цагийн дараа
КОЙКА, Рафаэл Интернэйшл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн компанит ажил үр дүнтэй болж өндөрлөлөө
Төсөлд нийслэлийн ЕБС-ийн дунд ахлах ангийн 3 мянга орчим сурагч хамрагдсан байна. Үүнээс гадна 1200 гаруй насанд хүрэгчдэд сонсголы...
7 цагийн дараа
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



