Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү

trend

Админ

img

2025 оны 12 сарын 11

news-img

Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалд ахмадууд ямар байр суурьтай буйг өндөр настан Д.Билэгдэмбэрэлээс тодрууллаа.


-Төрөөс ахмадуудын тэтгэврийг нэмэхгүйгээр зээлийн хугацааг сунгана гэсэн албажаагүй шийдвэр гаргасан. Хэрэв энэ шийдвэр албан ёсоор батлагдвал ахмадуудад бодитой дэмжлэг болж чадах уу?

-Бидэнд хэзээ ч бодит дэмжлэг болж чадахгүй. Ахмадууд энэ албажаагүй шийдвэр, шуум явж буйд үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа. Тэтгэвэр нэмэх болов уу гээд нүдээ ширгэтэл хүлээсэн. Түүнчлэн бидний зээлийн хугацааг сунгаад өгөөч гэж ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Яагаад тэтгэвэр нэмэх асуудал гэнэт зээлийн хугацаа сунгах ажил болж хувирсныг үнэхээр ойлгохгүй байна. Олон нийтийн сэтгэл зүйг үндсэн асуудлаас нь хөндийрүүлэх, өөр зүйлд сатааруулах улс төрийн тактик гэдэг нь юм уу, бүү мэд. Нэгдүгээрт, ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг уртасгана гэж хүн доромжлохоо болимоор байна шүү. Өнөөдрөөс ахмадууд жагсана гэдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлж эхэлсэн. Хэрэв жагсаал хөдөлгөөн өрнөвөл би ч нэгдэнэ.

-Анх эрх бүхий албан тушаалтнууд ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудалд хэрхэн хандаж байсан вэ?

-Анх Н.Учрал сайд тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлтөө хийгээд эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна гэж хэлж байсан. Улсын хэмжээнд 294 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийнхээ төлбөрт суутгуулдаг. Үлдсэн 17 хувийн орлогоороо ойр зуурын хэрэгцээгээ хангахад ч хүрэлцдэггүй. Зарим ахмадын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагддаг гээд яриад л байсан шиг санагдах юм. Тэгээд тэтгэврийн зээл олгодог Төрийн банк, Хаан банк болон Монголбанкны удирдлагуудтай уулзана гээд л зовлон ойлгодог хүний дүрд тоглосон. Гэтэл гол асуудлаа огт ойлгоогүй байсан уу, эсвэл санаатайгаар ингээд байна уу, бүү мэд. Өнөөдөр хэлэлцэх асуудал нь хүртэл өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Зөв голдиролдоо явсан бол өнөөдөр ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэх байлаа. Орон нутгийн замуудыг засаад өгөөч гэхээр нийслэлийн бродюрыг сольж байгаа юм шиг зүйл боллоо шүү дээ.

-Ахмадууд зөвхөн тэтгэврээ л нэмүүлэх хүсэлтэй байгаа юу?

Тийм ээ, хүн доромжилж байгаа юм шиг 18 сараар зээл авсан ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож сунгана гээд л үүнийгээ нүдээ олсон шийдэл хэмээн магтаад байгаа юм. Бид тэтгэвэр нэмээд өгөөч гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү. Уг нь маш тодорхой хүсэлт тавьсан. Энэ тийм ойлгомжгүй байна гэж үү. Тэтгэвэр нэмсэн цагт л ахмадуудад бодит дэмжлэг болно. Түүнээс биш зээлийн хугацааг уртасгалаа гээд юу өөрчлөгдөх юм. Бид авдаг тэтгэврээ л авна. Өмнөхтэйгөө адил зээлийн хүүтэй. Ийм байхад юу нь бидэнд бодит дэмжлэг болох вэ?

Монголд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Бидний авч буй тэтгэвэр нь ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөл, шимтгэлээс хамаарч их бага тогтоогддог. Гэвч инфляци, үнийн өсөлт амьдралд хүчтэй нөлөөлж байна. Бага тэтгэвэр авдаг ахмадууд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад үнэхээр хүндрэлтэй байдаг.

Тиймээс зээлийн хугацаа сунгах бус тогтмол мөнгөн дүнгээр тэтгэвэр нэмэх нь жинхэнэ бодит дэмжлэг болох юм. Гэхдээ 80 мянган төгрөгөөр нэмээд өгөөч гэсэн үг биш шүү. Асуудлаа зөв харж, ойлгодог болмоор байна.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...

img

хэдхэн секундын дараа

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...

img

21 минутын өмнө

Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...

img

1 цагийн өмнө

УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...

img

2 цагийн өмнө

Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд