мэдээ
УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө

Админ
2025 оны 12 сарын 11

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээх ажлыг хийснээр, Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг хэллээ. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа”-г тэмдэглэв.
Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын үүрэг болголоо.
-Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
-Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
-Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
-Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...
2 цагийн дараа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...
2 цагийн дараа
Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...
1 цагийн дараа
УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...
16 минутын дараа
Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...
3 минутын өмнө
Сэтгэгдлүүд



