Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 11

news-img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ үеэр, тогтоол баталснаар малчид, аж ахуйн нэгжүүдэд ямар боломж гарахыг тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, тогтоол баталснаар Засгийн газарт тодорхой эрх олгох зохицуулалт хэрэгжинэ. Баруун бүсийн таван боомтоор улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлнэ.

Тогтоол батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд Засгийн газраас шийдвэр гаргах юм. Тэжээлийн импортод ногдуулж байгаа 5, гурилын импортын 15 хувийн татварыг 0 хувь болгох саналаа салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулах зорилготой учир хугацааг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хэмээн тооцож байна гэсэн хариулт өглөө.

Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хуруулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...

img

2 цагийн дараа

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...

img

2 цагийн дараа

Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...

img

1 цагийн дараа

УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...

img

15 минутын дараа

Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...

img

4 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд