Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

“Голдмансакс компанийг Оюутолгойн гэрээн дээр Санхүүгийн Зөвлөхөөр Сонгосон нь Анхаарал Татсан Асуудал”

trend

Админ

img

2025 оны 12 сарын 11

news-img

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: Оюутолгой сонсголын үеэр Шадар сайд асан Д.Тэрбишдагва маш чухал сэдвийг хөндсөн байна. Бид энэ асуудал дээр байр суурь нэг байдаг.


С.Баярын ЗГ Голдмансакс азиа ( Голдмансакс assets ХК нь хувьцааных нь 98%-ийг эзэмшдэг охин компани)ХК-ийг ОТ Төслийн санхүүгийн зөвлөхөөр сонгож гэрээ байгуулсан байдаг. Гэвч Голдмансакс assets ХК нь 2009 оны байдлаар ОТ Ордын лицензийг эзэмшигч Айванхоу майнз ХК-ны ТОП10 хувьцаа эзэмшигчийн нэг нь байсан. Ингээд 2010 оны 01/04-нд ОТ гэрээ хүчин төгөлдөр болмогц Айванхоу майнз ХК-ны хувьцааны арилжаанд оролцож 2012 оны 12 сарын байдлаар 700 орчим сая$-ын ашиг олсон байдаг. Энэ сонголт нь олон улсын хууль журмаар бол ноцтой асуудал бөгөөд гэмт хэрэгт тооцогддог.

Гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний нөгөө тал нь эсрэг талынхаа компанийн хувьцааг хямд байхад авчхаад уг гэрээ байгуулагдсаны дараа тэр компанийн хувьцааны үнэ өснө гэж тооцох нь нөгөө эрх мэдлээ урвуулан ашигласан хэлбэрт хамаарна байх. Бодит байдал дээр Гэрээний төсөл дээр Засгийн газрыг төлөөлж ажиллаж байсан Засгийн газрын гишүүн нь Айванхоу Майнз ХК-ын хувьцааны арилжаанаас ашиг хийгээд оффшор дансанд хийчихсэн мэдээлэл гардаг. Хэрэв үнэн бол тун тусгүй. Эх орноосоо урвасан гэсэн хуулийн заалтад хамрагдаж магадгүй юм.

Ард иргэд төр, засгийг төлөөлж буй төрийн түшээ хүн хөрөнгө оруулагч талаас өөрийн орны олон түмний тархи угаах үүрэг чиглэл авсан бол бас л ноцтой, ийм мэдээлэл гардаг. УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол хийдэг нь зөв байжээ гэж бодох. Гэхдээ гэрчүүд нь бие биеэ хэтэрхий харлуулах эсхүл би би гэсэн ПОП уралдаанд орчих гээд байх шиг байна.Тэгээд л социализмын хаалттай нийгмээс гарах ардчилсан нийгмийн эхний үед гадныхан гэхээр л манай дарга нар хөлөө яачих гээд л сүржигнэдэг байсан. Ажлын хэсгийн гишүүн мөртлөөсөө Хө/Орч талаас бэлдсэн гэрээний төслийг бүрэн ойлгосон ч юм уу, уншсан ч юм уу мэдэхгүй, би ганцаараа ойлгож байгаа, Монгол төрийн бусад түшээдээс тасарчихсан мэдлэгтэй гэдэг суртачилгааг байнга хийлгэх. Хаанаасаа олсон нь үүсвэр нь тодорхой бус яасан их мөнгө цацдаг юм. Мөнчгөрөөрөө олсон бол ингэхгүй ээ. Хувийн хэвшлийн компани ямар ч байсан гайгүй чиглүүлж байсан бол итгэж болохсон, Ийм худлаа хийрхэл нь улам хүмүүсийн дургүйг хүргэдэг жамтай. Үнэн удаан ч гэсэн ялдаг. 15 жилийн үр дүн хангалттай байх.

Одоо тэгвэл МУЗГ, УИХ-д алба хашиж байсан одоо хашиж байгаа хүмүүс хамтраад цаашид уг асуудлыг ШИЙДЭХ ГАРЦ-ын талаар ярьсан нь ЗӨВ юм биш үү? Шалтгаан нь гэрээ байгуулагдсанаас хойш 15 жил болчихсон тул хангалттай мэдээлэл байгаа. Мөн гэрээг сайжруулах боломж нь яг одоо болчихсон, 1 сарын дараа дуусах гээд байдаг. Гэхдээ тоо худлаа хэлдэггүй боловч, улс төрчид худлаа ярихдаа тоог ашигладаг гэдгийг бодмоор ч юм шиг.

Шалтгаан нь

Анх гэрээ байгуулагдах үед төслийн өгөөжийг Хө/Орч тал 29%: МУЗГ71%, дараа нь 47:53, өнөөдөр албаны хүний мэдээлсэнээр 75:25 болсон гэх. МУЗГ-ын ногдол ашиг авч эхлэх хугацаа 2021 он, 2038 он, 2050 он гэж яригдаж хэвлэлд гарсан. Ил уурхай болон далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт нь нийлээд 5 орчим тэрбум$ болчихсон гэх.

Уг нь 2010 онд батлагдсан ТЭЗҮ-ийн э/з-н үзүүлэлтээс харахад өнөөг хүртэл О’Тххк нь 8 орчим тэрбум$-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ)-аар МУЗГ-т төлсөн байхаар харагддаг. Гэвч өнөөгийн байдлаар албаны хүний хэлснээр ААНОАТ-аар ер дөө 1.3 тэрбум$ төлсөн байна гэх. Энэ тоо нь ТЭЗҮ-д зааснаас 6 дахин бага байна. Эндээс Хө/Орч талд зардлаа өсгөх сонирхол тодруулбал зардлаараа ашиг хийж байгаа нь тодорхой юм биш үү! Энэ сонирхол нь”ОТ ХХК-ийн үйл ажиллагааны нийт зардал нэмэх нь хөрөнгийн зардлаас Хө/Орч талын авдаг 6%-ийн менежментийн төлбөр(МТ)-тэй”шууд холбоотой байх. МТ-н 1% нь ААНОАТ-ын 3-4 % тэнцэх байх.

Гэхдээ энэ байдалд Хө/Орч тал буруутай гэхээсээ хамаагүй илүү МУЗГ буруутай нь тодорхой. Ямар Хө/Орч тал Засгийн газрын гишүүдийг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулчихсан биш. Хө/Орч тал нь хувийн компани тул боломж л гарч байвал ямагт ашгийн төлөө явах үүрэгтэй. Төслийн зардалдаа хяналт тавьж чадаагүй нь үе үеийн ОТ ХХК-ийн ТУЗГ-д, ЗГХЭГ-ын дарга( стратегийн ордын ү/а-г хариуцдаг), ЭБЭХЯам, Засгийн газрын буруу ш дээ…

Мөн зардал өсөхөөр авах зээлээ нэмэгдүүлнэ, мэдээж зээлийн хүү нэмэгдэх нь тодорхой.

Олон улсад нийлмэл зээлийн хүү (compound interest, зээлийн хүүнээс хүү тооцдог)-тэй, үйл ажиллагааны зардал болон хөрөнгийн зардлаас өндөр менежментийн төлбөр( МТ)авч, зардлыг өсгөж ашиг хийх зохицуулалттай гэрээг санхүүгийн луйврын (financial fraud scheme) схемтэй гэрээ гэдэг юм билээ. Үүнийг тэр үеийн МУЗГ, Засгийн газрын гишүүд анзаараагүй гэж үү,

Энэ гэрээг байгуулагдах тэр үед бүүр сэтгэлээсээ эсэргүүцэж байсан УИХ-ыг гишүүн тэр 76 гишүүн дотор бараг л байхгүй байсан. Шүүмжлээд байсан шалтгаан нь хумсын чинээхэн ч компани удирдаж байсан туршлагатай эсхүл уг гэрээг сайн уншсан УИХ гишүүд байсан болов уу? гэж бодох!

Иймд тэр үед ОТ гэрээний төсөл дээр байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэг, ерөнхий сайд зүтгүүлээгүй бол О’Тгэрээ одоо хүртэл батлагдаагүй гэдэг нь бол худлаа шүү. Тэр үеийн УИХ бүх талаар Засгийн газрыг дэмжиж байсан. Тиймээс тэр Ажлын хэсгийн Засгийн газрын гишүүд энэ төслийн одоо байгаа үр дүнгээ эрүүлээр харах нь зөв юм биш үү!” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...

img

5 цагийн өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...

img

5 цагийн өмнө

Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...

img

5 цагийн өмнө

УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...

img

6 цагийн өмнө

Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд