Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

гадаад

Трампын бодлого, Путины бодит байдал

trend

Админ

img

2025 оны 12 сарын 11

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт “Politico” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Зеленский энхийн хэлэлцээтэй танилцаагүй байгаа нь хачирхалтай явдал. ОХУ-ын довтолгоо үргэлжилж байгаа ч Украинд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах цаг болсон. Украинчууд сонголт хийх эрхтэй. Дайны нэрээр сонгууль явуулахгүй байгаа нь ардчилалд харшилж байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский дахин сонгогдох боломжтой ч урт хугацаанд сонгууль болоогүй нь ардчиллын хувьд асуудал” гэж мэдэгдсэн. Украинд 2024 онд болох байсан ерөнхийлөгчийн сонгууль ОХУ-ын дайралтаас үүдэн тогтоосон дайны байдлаас болж хуулийн дагуу хойшлогдсон.

Харин Кремль энэ нөхцөл байдлыг ашиглан Зеленскийг “хууль ёсны бус” гэж шүүмжилсээр ирсэн. Гэвч Киев байлдааны нөхцөлд сонгууль хийх боломжгүй гэж мэдэгдсээр ирсэн юм. Тэгвэл Трампын энэ мэдэгдлийн дараа, өнгөрсөн мягмар гарагийн орой Украины ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Хэрвээ санал хураалтын аюулгүй байдлыг хангаж чадвал хоёр, гурван сарын дотор Украинд сонгууль явуулахад бэлэн. Оросын тал бэлэн байвал эрчим хүчний түр зуурын хэлэлцээрт орох боломжтой. Бид энэ лхагва гарагт АНУ-д шинэчилсэн энхийн төлөвлөгөөгөө хүргэх болно. Украин, АНУ болон Европын холбоотнуудын хооронд явагдаж буй хэлэлцээнд гурван гол баримт бичиг голлон яригдаж байна. Үүнд нэгдүгээрт, сонгуулийн явцад аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт, сонгуулийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, гуравдугаарт, цэргийн мөргөлдөөний дараахь сэргээн босголт багтаж байна. Бид сонгуульд бэлэн байна. Хэрэв хэн нэг нь эрх мэдлийн төлөө сонгуулийг гацаасан гэж бодож байвал, үнэнд огт тохирохгүй ойлголт. Бид АНУ болон Европын түншүүдээсээ сонгуулийн аюулгүй байдлыг хангахад тусламж хүсэж байгаагаа илэрхийлж байна. Хэрвээ энэ нь биелвэл 60-90 хоногийн дотор Украин сонгуулийг явуулах боломжтой” гэж мэдэгдэв. Мөн Крым болон НАТО-д элсэх талаар тэрбээр «Бид реалист, үнэхээр НАТО-д элсэхийг хүсч байна. Гэхдээ өнөөдөр манай хүчин чадал, дэмжлэг хангалтгүй байгаа учир бидэнд үнэндээ Крымийг бүрэн буцаан авах хүч одоогоор алга. Энэ бол миний илэн далангүй, бодитой байр суурь” гэж онцлов.

Энэ нь Трампын Путинд найр тавьж, мөнгө олох бодлогыг гацаанд оруулж буй Зеленскийгийн ухаалаг алхам болов. Учир нь дайныг зогсоовол Путины дэглэм шууд нуран унана. Иймээс Путин ОХУ-ыг Хойд Солонгос болгож суудлаа бэхлэх гэж оролдож эхлэв. Тухайлбал, ерөнхийлөгч В.Путин Хүний эрхийн зөвлөлийн хурал дээр энэ сарын 9-нд ОХУ “найрсаг бус” орноос ирдэг утасны шууд дуудлагыг хаах журам хэрэгжүүлж эхэлсэн” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр “Оросын Засгийн газар утас, интернэтийн залилантай тэмцэх хүрээнд гурван үе шаттай багц арга хэмжээ боловсруулж байгаа бөгөөд эхний багц нь батлагдсан, хоёр дахь нь хэлэлцэгдэж буй, гурав дахь нь төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ шинэ багцад олон улсаас “хэрэглэгчийн зөвшөөрөлгүй” ирэх бүх дуудлагыг хориглох, заавал тэмдэглэж авдаг болох, хүүхдийн SIM-карт нэвтрүүлж, эцэг эхэд хүүхдүүдээ хүсээгүй контентоос хамгаалах боломж олгох өөрчлөлтүүд орж байгаа аж. Сүүлийн саруудад Оросын төр онлайн үйлчилгээ болон мессенжерүүдийг хатуу хязгаарлаж байгаа бөгөөд WhatsApp, Telegram сувгууд хязгаарлагдсан. Мөн Apple-ийн FaceTime-ийг “гэмт хэрэгт ашиглаж байна” гэжээ. Иргэддээ гадаадаас ирж буй мобайл, и-мэлийг ч хааж эхэлсэн билээ. ОХУ-ын жагсаалтад орсон “найрсаг бус” орнууд 47 болсон бөгөөд үүнд Европын Холбоо, АНУ, Их Британи, Канад, Австрали, Япон, БНСУ, Швейцарь, Норвеги, Украин зэрэг тэргүүний хөгжилтэй улс багтаж байна. Хэргийн гол учир нь аль цагаан хааны үеэс Оросууд зүүн хэсгээсээ байгалийн бэлэн баялгаа баруун зүг, Европт гарган зарж нийслэл нь үүнд гол үүрэг гүйцэтгэж ирсэн.

Гэтэл Путин Оросын түүхэнд анх удаа Европын зах зээлийг бүрэн хааж Хятад, Энэтхэг рүү буюу зүүн зүгт баялгаа шууд борлуулах болж нийслэл нь муж улсууддаа “илүү зардал” болж хувирсан. ОХУ өнөөдөр 22 холбооны улс, бие даасан 46 муж, есөн өөртөө засах орон эрхтэй муж, дөрвөн өөртөө засах эрхтэй автономит тойрог болон Ненецийн автономит тойрог гэсэн нийт 82 субьектээс бүрддэг. Гэтэл өнөөдөр эдгээрийн 56 нь төсвөө жилийн 12 хувийн хүүтэй арилжааны банкны зээлээр нөхөж эхлэв. Ийм өндөр хүүтэй төлөгдөх боломжгүй зээл банкны системийг нураана гэсэн үг. Хамгийн гол нь мөнгөгүй болсон мужууд аргагүйн эрхэнд тусгаар тогтнолоо зарлан барууны хоригоос гарч, байгалийн баялгаа Москва гэх “илүү зардал”-гүйгээр өөрсдөө шууд зарахаас өөр аргагүй болно. Үүнийг л ОХУ ЗХУ-тай адил түүх болж үлдэнэ гээд байгаа билээ. Энэ нь Путинд ОХУ-ыг Хойд Солонгос болгох хугацаа үлдээгүй буюу удахгүй суудал нь ганхаж эхэлнэ гэсэн үг юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...

img

1 цагийн өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...

img

1 цагийн өмнө

Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...

img

2 цагийн өмнө

УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...

img

3 цагийн өмнө

Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд