Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Өнөөдрийн байдлаар хагас коксон түлшний 32.170 тонны нөөцтэй байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 15

news-img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн хэмжээнд 2025 оны худалдан авах ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, 2026 онд анхаарах асуудал, Сэлбэ хорин минутын хотын бүтээн байгуулалтын явц, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 28 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88.1 хувьтай байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээр хагас коксон түлш борлуулж байгаа бөгөөд 32.170 тонны нөөцтэй байна. Мөн нийслэл хотод 15-100 квт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 квт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага байна. Харин 4200 квт-аас ДЦС 2, ДЦС 3, ДЦС 4, Амгалан ДЦС, Багануурын ДЦС, Налайхын ДЦС үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой түлш” ХХК-иас 24,382 тонн мидлинг худалдан авсан байна.

Мөн өнөөдрийн байдлаар сууц дулаалгын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд 3361 байшин, 1468 гэрийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. Хийн халаагуурт шилжүүлэх ажил эхэлсэн гэдгийг хэлж байв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?

“Оюу толгой” төслийг эргэн авч хэлэлцсэн хэлэлцүүлэг парламент дээр боллоо. Мөн ч үйлээ үзэж яваа толгой л доо. Энэ төслийг хөдөлгөх...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн байна

Малчид, иргэд, зориулсан мэдээ: 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, ө...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Төрийн дээрэм цагаандаа гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шадар сайд Х.Ганхуяг &#...

img

7 цагийн дараа

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...

img

12 цагийн өмнө

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...

img

13 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд