мэдээ
Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин сум байна

Админ
2025 оны 12 сарын 17

2025 оны 12-р сарын 16-ны 08 цагаас 12-р сарын 17-ны 08 цаг хүртлэх цаг агаарын тойм мэдээ
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Сэлэнгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэрт 20.0-24.0 см, Завханы Цагаанхайрхан, Баянтэс, Тэс, Цагаанчулуут, Баянхайрхан, Булганы Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дарханы Шарын-гол, Хонгор, Төв аймгийн Цээл, Баянчандманьд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.

Хур тунадас: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-0.4 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -10…-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2…+4 градус дулаан, бусад нутгаар -3…-9 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7…-12 градус, Алтайн өвөр говиор 0…-6 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -11…-13 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -24 градус, бусад хэсгээр -17…-18 градус хүйтэн хоносон байна.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлаг...
8 цагийн дараа
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин з...
8 цагийн дараа
“Монгол Жангум” А.Одончимэг: Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа
Шатахуун түлш олдохоо байсан тул хүмүүс “Монгол Жангум”-ыг зорьж Гачууртын Шар хоолой руу яваад байхад хэцүү болжээ. Тиймээс “Монгол...
8 цагийн дараа
Боловсролын дэд сайдаар Д.Гантулгыг томилохоор болжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 09:00 цагт эхэлсэн бөгөөд хурлаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тодруулбал...
7 цагийн дараа
Төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна
2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байгаагаас 305 вагон буюу 18,300 тонн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



