мэдээ
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Админ
2025 оны 12 сарын 17

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 8-12-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48511 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1390 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 669 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 281, Өмчлөх эрхийн эсрэг 154, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 128, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 29, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 22, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, Авлигын гэмт хэрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4, Хүүхдийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
– Нийтийн албан тушаалтан Ж.У нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр орон сууцны техникийн давхарт байрлах өрөөнүүдийг бусдын нэр дээр шилжүүлэн Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, өмчлүүлэн бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоонд 759.5 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– А.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 1.2 “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл”, 1.2.2 “Эцэг эхээсээ хол байрлаж, хоноглох ажиллах нөхцөл үүсгэх” гэж заасныг тус тус зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг морь хөлслөх ажил хийлгэж, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 11 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
– Э.Б, Б.З, Б.О нар нь бүлэглэн шунахайн сэдлээр, гадаад иргэнд буу тулган хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдсэн, мөн Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Л.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетаминийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1024.3 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлаг...
8 цагийн дараа
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин з...
8 цагийн дараа
“Монгол Жангум” А.Одончимэг: Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа
Шатахуун түлш олдохоо байсан тул хүмүүс “Монгол Жангум”-ыг зорьж Гачууртын Шар хоолой руу яваад байхад хэцүү болжээ. Тиймээс “Монгол...
7 цагийн дараа
Боловсролын дэд сайдаар Д.Гантулгыг томилохоор болжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 09:00 цагт эхэлсэн бөгөөд хурлаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тодруулбал...
7 цагийн дараа
Төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна
2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байгаагаас 305 вагон буюу 18,300 тонн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



