мэдээ
Монголчууд ямар хүмүүстэй нүүр тулах вэ!

ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН
2025 оны 12 сарын 17

Эх сурвалжийг нь мартчихаж, уучлалт хүсье. Минийх гэдгээ шууд бичээрэй. Монголчууд биднийг маргааш хэн хүлээж байна вэ? Үүнд тэрээр хариулт өгсөн юм. “Удахгүй бид гурав дахь үеийн шинэ хятад удирдлагуудтай нүүр тулна. Энэ үеийнхэн бол зөвхөн боловсролтой байгаад зогсохгүй, дэлхийн дээд боловсролын системийг тодорхойлох түвшинд хүрсэн, хөрөнгө, эрх мэдэл, итгэл үнэмшлээрээ бүрэн зэвсэглэсэн, өөрийн гүрний “мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэх ухамсартай, тэмүүлэлтэй удирдагчид байх болно. Тэд бол баян айлын ганц хүүхдүүд, амьдралдаа дутагдаж үзээгүй, өөрийн үнэн зөвд гүн итгэдэг, зөөлөн хүч, эдийн засаг, технологи, соёлын нөлөөгөөр бусдыг дарамтлах стратегийг өвлөж буй шинэ үеийн элитүүд байх болно.
Харин бид улс төр, эрх мэдлийн тойргоос хальж чадахгүй, өнөө маргаашийн хонзон, хардлага, хэсэг бүлгийн ашиг сонирхолд суурилсан хов жив, шантаажийн гэмээр улс төрөөсөө салах нь бүү хэл бүр төгөлдөршүүлж байна. Стратеги, ирээдүйн геополитикийн төлөв, гадаад орчны өөрчлөлтөд суурилсан гүнзгий дүн шинжилгээ хийх бодлогын орон зай үгүйрч хоосорсон хэвээр. Бидэнд “том тоглогчид”-той харьцах үзэл баримтлал, бэлтгэл, тэнцвэрт дипломат сэтгэлгээ алга. Бид уламжлалт арга барилаараа тэдэнтэй харьцаж, хожим чамгүй хатуу хариу амсах магадлал өндөр байна…” гэж.
Энэ чиг хандлагаа монголчууд даруй өөрчлөхгүй бол ирээдүй хойч үе маань хэт давамгай гүрний “нөлөө”-нд хэрхэн золиослогдож болохыг тэр сануулжээ. Үүнийг бичсэн эх сурвалж маань “Өдрийн сонин”-оос үүнийг харвал үргэлжлэлийг нь бичиж, нийтэд хүргээрэй. Энд айл хөршөө муулсан, зүхсэн юм юу ч байхгүй. Бид ямар бэлтгэлтэй байхыг л тэр бичсэн юм.
Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа “Оюу толгойн сонсгол” үүнд маш хамаатай. Бид том төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулагчидадтай маш ухаалаг харьцаж, хамтарч, мөнгө хийж сурах ёстой. Цаг алдаж болохгүй.
П.Хашчулуун
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлаг...
8 цагийн дараа
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин з...
8 цагийн дараа
“Монгол Жангум” А.Одончимэг: Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа
Шатахуун түлш олдохоо байсан тул хүмүүс “Монгол Жангум”-ыг зорьж Гачууртын Шар хоолой руу яваад байхад хэцүү болжээ. Тиймээс “Монгол...
8 цагийн дараа
Боловсролын дэд сайдаар Д.Гантулгыг томилохоор болжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 09:00 цагт эхэлсэн бөгөөд хурлаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тодруулбал...
7 цагийн дараа
Төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна
2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байгаагаас 305 вагон буюу 18,300 тонн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



