мэдээ
Энэ сарын 31-нээс иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхэлнэ

Админ
2025 оны 12 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан.
Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх гэх мэт газартай холбоотой 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг авдаг болоод буй.
Хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн /egazar/-ээр хүлээн авч холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан.
Тэгвэл энэ сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэхээр болжээ. Харин иргэд дээр дурдсаны дагуу газар авах хүсэлтээ цахимаар өгөх юм. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох аж.
НИТХ-ын дарга А.БАЯР: Иргэдийн хурал өрөөндөө вакумжаад суух биш, салбар байгууллагуудаар явж, иргэдтэй уулзаж байна. Ингэснээр бидний гаргаж буй шийдвэр ч илүү иргэдэд ойр болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай ярилцлаа. -НИТХ-ын жилдээ цөөхөн хуралддаг хэдий ч Монгол Улсын талаас илүү...
8 цагийн дараа
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв
Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэж...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн 22 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан өвчний батла...
7 цагийн дараа
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг ...
7 цагийн дараа
ЗГ: Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тог...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



