Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 25

Валютын ханш

value

гадаад

Йоханн Вадефуль: Герман улс Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх сонирхолтой байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 25

news-img

Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль энэ сарын 23-ны мягмар гарагт “Dpa(Deutsche Presse-Agentur)” агентлагт өгсөн ярилцлагадаа “Орос улс Украинтай энхийн гэрээ байгуулсны дараа НАТО-гийн аль нэг улсад халдаж болзошгүй. Европын аюулгүй байдал гэдэг нь Оросоос ангид, аюулгүй байх асуудал юм.

Иймээс Герман улс Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх сонирхолтой байна. Кремль Украинд гал зогсоох тохиролцоог НАТО-гийн нутаг дэвсгэрт халдахдаа ашиглах талаар би одоо тодорхой зүйл яримааргүй байна. Би зөвхөн ийм үйл явдалд бэлэн байхыг л зөвлөж чадна. Иймээс Германд батлан хамгаалах хүчин чармайлтаа сулруулах шалтгаан байхгүй. Европ Кремльтэй харилцахдаа хүчтэй байр сууринаас хандах ёстой. Хэрэв Оросын арми Украинд цэргийн амжилтад хүрвэл энэ нь НАТО-д ноцтой аюул болно. Ийм учраас Украинд үзүүлэх дэмжлэг нь Европ тивийн аюулгүй байдалтай шууд холбоотой зорилт хэвээр байна.

Украинд энх тайвны байдал тогтвортой болж, Украин өөрийн ашиг сонирхлоо хамгаалж чаддаг болох тусам бүх Европт төдий чинээ ашигтай байх болно” гэж мэдэгдсэн байна. Үүнтэй төстэй үнэлгээг өмнө нь Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ч илэрхийлж “Орос улс Украинтай хийж буй дайнд учирсан хохирлоо нөхөж, цэргийн чадавхаа сэргээсний дараа, магадгүй 2029 он гэхэд НАТО-гийн аль нэг улсад халдаж болзошгүй” гэж мэдэгдэж байсан.

Мөн Бундесверийн оператив командлалын дарга, дэслэгч генерал Александер Золльфранк ч энэ байр суурийг дэмжиж “Орос улс бараг маргааш ч НАТО-гийн нутаг дэвсгэрт жижиг хэмжээний цохилт өгөх боломжтой. Хэрэв Москва зэвсэглэлээ үргэлжлүүлэн нэмэгдүүлбэл 2029 он гэхэд Кремль томоохон хэмжээний довтолгоо хийх шийдвэр гаргаж ч болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэ...

img

7 цагийн дараа

Энэ онд ЭМД-ын санд 110,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ онд эрүүл мэндийн даатгалаа аж, ахуйн ...

img

7 цагийн дараа

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурл...

img

6 цагийн дараа

Энэ онд шигшээ багийн тамирчид нийт 149 медаль хүртжээ

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин ...

img

6 цагийн дараа

БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны удирдах албан тушаалтан Сөүл хотын Ганнам дүүрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд