мэдээ
Б.Жаргалсайхан гавьяат эдийн засагч боллоо

2018 оны 12 сарын 28

118
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат эдийн засагч цол хүртлээ. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээсэн юм. Шинэ оны босгон дээр Монгол Улсынгавьяат эдийн засагч хэмээх эрхэм хүндэт гавьяат цол хүртсэн Б.Жаргалсайхан захирал нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төрж буй анхны гавьяат юм. Тэрбээр, уул уурхайн салбарт сүүлийн 8 жил, улсад 38 жил ажиллаж буй юм. Гавьяат эдийн засагч Б.Жаргалсайхан ” Төрийн энэхүү эрхэм хүндэт шагнал нь хамт олон та бүхний маань бүгдийн шагнал юм. Монгол Улсын төрд 38 жил ажилласан зүтгэлийг маань үнэлж, энэхүү эрхэм хүндэт төрийн шагналыг олгож буйд талархаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК үндэсний хэмжээний компани болохоо батлан харуулж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно. Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.





Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортыг н...
8 цагийн дараа
Улаанбаатар хотын циркийн өдрүүд эхэллээ
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын З...
8 цагийн дараа
Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад ...
8 цагийн дараа
НӨАТ: Нэг азтан тодорлоо
Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу eb...
7 цагийн дараа
“Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
“Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 15:41 ца...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд