мэдээ
“Өдрийн сонин”-д “Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ” хэмээн өгүүлжээ
![trend](/images/guest.png)
2019 оны 1 сарын 08
![img](/images/view.png)
41
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн онин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ” хэмээн өгүүлжээ.
Д.Эрдэнэбат: УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: 60 тэрбум, ЖДҮ гэх хоёр бүлэглэлийг дагаад МАН бүх шатанд хуваагдалтай байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярив.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Баялаг бүтээж биш, хууль зөрчиж, төрийн өмчийг завшиж хөрөнгөждөг компани байсан бол “МАК” компанид миний хөл гишгэхгүй байх байсан хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.
Г.Занданшатар: Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол тусгай зөвшөөрлийг нь цуцална хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.
“Улс төрийн суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ” хэмээн “Улс төр” нүүрт бичив.
“Дэлхий нийт яагаад аналоги дуугаралтыг таашаах болов” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Төрийн банкнаас ямар ч барьцаагүйгээр гадаадын хуулийн этгээд гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөг авсан хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.
“ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт шалгагдаж байгаа гишүүдийн нэрсийг Прокурорын байгууллага ил болгожээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.
“Ам.долларын өсөлт сүүлийн гурван жилд монголчуудын орлогын 30 хувийг хамжээ” хэмээн “Нийгэм” нүүрт бичжээ.
СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр бодлогынхоо алдааг татвар нэмэх замаар засч болохгүй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.
Яруу найрагч Б.Баттулга: “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.
“Завхан аймагт 2019 онд 47.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ” хэмээн “Завханы мэдээ” нүүрт бичжээ.
Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар: 2019 онд Улиастай суманд 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ гэж “Завханы мэдээ” нүүрт ярьсан байна.
Сантмаргаз сумын Засаг дарга М.Өнөржаргал: Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон тул малчид тэнүүн сайхан өвөлжиж байна хэмээн “Завханы мэдээ” нүүрт ярилаа.
“Ялархуу зантай хүмүүс ядаргаатай байдаг” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
“Утгын чимэг” тэргүүн өгүүллэг: Рэгдэндагва DNN.mn
“Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам өчигдөр (2025.02.09) амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил уг наадмыг ...
6 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд нийт 3067 тонн давс, 5400 тонн бодисын үлдэгдэлтэй байна DNN.mn
2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 36 байгууллагын ...
5 цагийн дараа
“Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан хэд Ухаа худагийг авсан эзэдтэй барьцах эрхтэй DNN.mn
Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зураг шиг ойрд манай эх оронд улс төрийн учир утгагүй үйл явдал арвинтай байна. Хэн б...
4 цагийн дараа
Монгол бөхийн ам авах дүрмийг болиулахгүй бол өв тээгч гэж тооцоход хэцүү DNN.mn
Хүрэл зэвсгийн үеэс эхлээд үндэсний бөх үүссэн гэдэг түүхэн баримт бий. Ойролцоогоор 7-11 мянган жилийн тэртээгээс үүссэн монголчууд...
3 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан нохой өдөр DNN.mn
Аргын тооллын 2 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Өглөгт охин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд