мэдээ
Хувийн эзэмшлийн автомашины тоо 26 мянгаар нэмэгджээ

2014 оны 9 сарын 25

21
Нийслэлийн Статистикийн газраас
гаргасан тоон мэдээллээр нийслэл хотод бүртгэлтэй автомашины өсөлтийн жилийн
дундаж хурдацыг сүүлийн 3 жилээр тооцож үзэхэд жилд дунджаар 16,5 хувийн
өсөлттэй гарчээ. Тухайн жилийн өсөлтөөр нь авч үзвэл 2011 онд 28,9 хувийн
өсөлттэй байсан дундаж хурдац 2012 онд 9,1 хувь болж огцом буурсан хэдий ч 2013
онд нийслэлийн хэмжээнд 257,5 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын улсын
үзлэгт хамрагдсан байна. Энэ нь 2012 оноос 28,5 мянга, 2011 оноос 46,8 мянгаар
өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 66,9 хувьтай тэнцэж байгаа юм. 2013 оны
техникийн хяналтын үзлэгийн нийслэлийн дүнгээс харахад нийт тээврийн хэрэгслийн
71,6 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлж байна. Энэ тооноос харахад
нийслэлийн арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт
суудлын автомашины 85 хувь нь иргэд, хувь хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байдаг
байна. Хувийн эзэмшлийн автомашины тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь нийслэлийн
замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буйг тоон үзүүлэлт
харуулж байна. Нийт суудлын автомашиныг маркаар ангилбал Honda-4,4
хувь, Nissan-9,5 хувь, Hyundai-15,2 хувь, Тoyoto-51,9 хувь, бусад төрлийн
автомашин 15 хувийг эзэлж байгаагаас 723 нь нийслэлд амьдарч байгаа гадаадын
иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн спорт цогцолборт болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилс...
8 цагийн дараа
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хоорон...
8 цагийн дараа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны...
7 цагийн дараа
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг...
7 цагийн дараа
“Генерал” гэрэлт самбар, ногоон төгөл байгуулна
Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан “Генерал” гэрэлт самба...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд