Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Монгол улс дахь хамгийн өндөр хүчин чадал бүхий дэд станц ашиглалтад орлоо

trend

img

2019 оны 10 сарын 21

img

28

Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35кВ-ын “Мандал” дэд станц ашиглалтад орлоо.

БНХАУ-ын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжсэн дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой боллоо. Ингэснээр импортын эрчим хүчинд зарцуулдаг валютын урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа юм. Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний эрчим хүчний барилга угсралтын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үндэсний мэргэжилтэй ажилчин, ажиллагсадын ур чадварыг харуулж, компаниудын чадавхийг бэхжүүлснийг онцлон тэмдэглэж байна. 330кВ-ын агаарын шугам, дэд станцын чиглэлд манай мэргэжилтнүүдийг сургасан, туршлага суулгасан бүтээн байгуулалт болж байгаа юм” гэв.

Монгол Улсын Эрчим хүчний яам санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/ компани ажиллаж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллав.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна

НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан ...

img

5 цагийн өмнө

Өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолжээ

Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл өглөө. Тэрээр “Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй х...

img

6 цагийн өмнө

Т.БААСАНСҮРЭН: Улс нийгэм, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт сонин, сэтгүүл байсаар л байх болно

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Т.Баасансүрэнтэй цаасан хэвлэлийн ач холбогдо...

img

6 цагийн өмнө

Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ. Тус тө...

img

6 цагийн өмнө

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гаригт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд