мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө

2020 оны 1 сарын 03

29
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан юм.
Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн үүнд ихээхэн анхаарч салбар, салбарт хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг үүн дээр суурилж, олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан бөгөөд салбар салбарын баримт бичгүүдийг шинэ оны өмнөхөн нэгтгэн боловсруулж дууссан юм. Ингээд 2020 оны эхэнд буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр бодлогын баримт бичгийн гол агуулга болон онцлогийг ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хариуцсан салбартай нь холбоотой бодлогын баримт бичигт тусгагдсан онцлог, шинэлэг ялгааны талаар Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар товч тайлбарласан. Эдийн засгийн сарбарт л гэхэд ирэх 30 жилд тэргүүлэх чиглэлүүдээр Уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Хөдөө аж ахуй, түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Сэргээгдэх эрчим хүч, Тээвэр, логистик, Төрөлжсөн аялал жуулчлал, Мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг (Creative industries) гэж зэргээр тусгасан байгаа аж. Иймэрхүү байдлаар бүх салбарын хөгжлийн бодлого, хэрэгжих үндэслэл, суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг бодлогын баримт бичигт нарийвчлан тусгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн 7 сарын туршид энэхүү ажлын хэсэгт орж ажилласан 1500 гаруй эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд бүгдэд нь хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн баримт бичигт өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо үнэлж дүгнээд тусгасан нь ихээхэн сайшаалтай байна гээд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн АЛТАНГАДАС нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлсон юм.
Энэхүү “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж.





УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн боловч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөн...
8 цагийн дараа
Б.Эрдэнэсувд: Миний үеийнхэн, надаас дүү хүүхдүүд аав, ээжээсээ их зүйлийг нуудаг нь буруу санагддаг
“Miss World-Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар шалгарч дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж бу...
8 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурманд орууллаа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурманд орууллаа. Түймрийг бү...
7 цагийн дараа
Л.Оюун: Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр ачааллыг ард түмэнд үүрүүлдэг нь буруу
Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа. -Татварын дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна. Сонгуулиар нэг ч т...
7 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд