мэдээ
Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэсэн 20000 дэвсгэртээр төлбөр, тооцоо хийхгүй

2020 оны 2 сарын 28

78
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаа аж.
Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах юм байна.
Монголбанк 50 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэллээ. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлогтой юм.





Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувиар өсчээ
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
8 цагийн дараа
АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг хүргүүллээ
Ц.Уянга тэргүүтэй АН-ын гишүүд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хамтарсан Засгийн газраас гарах шаар...
7 цагийн дараа
АН-ын бүлэг: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаар мэдээлэл сонсоно
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн \2025.05.19\ ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: 1.Монгол Улсын Хөгжли...
7 цагийн дараа
Питер Салливан: Үнэн ялсан
Ардчилсан улсуудад төрийн эрх барьж байгаа нь өөрийн улс төрийн өрсөлдөгчийг шүүхээр оруулж, цаазлуулах явдал гардаггүй. Харин эрүүг...
7 цагийн дараа
Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа. Дээрх байршилд өмнө ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru