Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

2022 онд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өмчлөх 1071 эрх олгогджээ DNN.mn

trend

img

2023 оны 4 сарын 19

img

1

Усны нөөц, чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.

Монгол орны усны нийт нөөц 564.8 км3 бөгөөд үүний 19.4 км3 нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км3 нь гол мөрөн, 500 км3 нь нуур тойром, 10.8 км3 нь газар доор ус эзэлдэг байна.

Монгол орны ус ашиглалтыг салбар бүрээр авч үзвэл 2022 онд нийтдээ 606.2 сая метр3 ус ашигласан бөгөөд үүний 31 хувийг мал аж ахуйн салбарт, 25 хувийг усалгаатай газар тариаланд, 15 хувийг уул уурхайн салбарт, 14 хувийг унд ахуйд, 8 хувийг эрчим хүч, дулаанд, 7 хувийг үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбарт ашиглажээ.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эх гэж тодорхойлсон байна.

Монгол орны гол мөрний усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт бүрэлддэг.

Гол мөрний урсац бүрдэх эх талбай – 143,998.8 км2

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ – 9.1 хувь

Улсын тусгай хамгаалалтад авсан талбай – 71,949.05 км2 байгаа аж.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах зорилтод 2025 онд гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг хамгаалалтад авахаар тусгасан байна.

Монгол орны ундны усны чанарын үзүүлэлтийг бүс бүсээр гаргасан үзүүлэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулсан. Баруун бүсийн ундны усны 68 хувь нь, хангайн бүсийнх 65 хувь, говийн бүсийн ундны усны 86 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн мэдээллийг ШУА-ийн газар зүй, Геоэкологийн хүрээлэнгээс гаргажээ.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 170 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар 1964 онд байгуулагджээ.

Сайдын мэдээлснээр, MNS 4943:2015 стандартын шаардлага хангаагүй маш их бохирдолтой 150-160 мянган м3 буюу 10 тонны багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 150-160 мянган м3 бохир ус хүлээн авч, жилийн дунджаар 59-74 хувь цэвэршүүлдэг байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2024 онд ашиглалтад орох юм байна.

Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байгаа аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинатТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд нийлүүлдэг гэлээ.

БОАЖЯ-наас 2022, 2023 онд удаа дараа асуудлыг хөндсөнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус шууд Улиастайн гол руу цутгадаг байсныг зогсоосон гэлээ.

Мэдээллийнхээ төгсгөлд сайд тулгамдаж буй асуудлаа танилцуулсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллээр 2022 оны байдлаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших 4827, өмчлөх 1071 эрх олгогджээ. Энгийн хамгаалалтын бүсэд эзэмших 20450, өмчлөх 7358 нэгж талбар, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид газар эзэмших 124778, өмчлөх 77314 нэгж талбар олгогдсон байна гээд Дунд голын ойролцоо барьж буй усан парктай холбоотой асуудал, “Ривер Гарден”, “Хан Хиллс” хотхонуудын хажуу талын бургасыг ихээр сүйтгэсэн газартай холбоотой асуудлын талаар мэдээлсэн.

Цаашдаа усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс гэх бүсүүдийг тогтоохтой холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 180 мянган м3 бохир ус цэвэрлэх байгууламж руу ирж байгаа. Гэтэл цэвэрлэх байгууламж хоногийн 150 мянган м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламж бохир усаа 100 хувь цэвэрлэн Туул гол руу нийлүүлж чадахгүй байгаа. Учир нь бохир ус хүлээн авах хүчин чадал нь хэтэрсэн. Мөн үйлдвэрүүдээс урьдчилан цэвэрлэх байгууламжаар оруулж цэвэрлүүлэхгүйгээр бохир усаа ирүүлж байгаагаас төв цэвэрлэх байгууламж тэдгээр усыг 70 орчим хувьтай цэвэрлэн Туул гол руу юүлж байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн ажлууд хийгдэж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 60 орчим хувьтай байна. 2024 оны 08 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад нь орсноор хоногийн 250 мянган м3 бохир усыг стандартын шаардлагын дагуу цэвэрлэж Туул гол руу нийлүүлэх, дахин ашиглах боломжтой болно. Цэвэрлэх байгууламж руу ирж байгаа усыг дахин ашиглаж 3, 4 дүгээр цахилгаан станц руу нийлүүлэх Мянганы сорилтын сангийн хоёр төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжих шатандаа ороод байгаа. Эхнийх нь ундны ус эх үүсвэрийг сайжруулах төсөл. Хоёр дахь нь цэвэрлэх байгууламж руу ирж байгаа уснаас хоногт 50 мянган м3 усыг 3, 4 дүгээр цахилгаан станцад ашиглах төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний бохир усыг нийлүүлнэ гэдэг үүрэг манай тал хүлээсэн. Үүний дагуу одоо цэвэрлэх байгууламж руу ирж байгаа бохир усыг стандартын шаардлага хангасан хэмжээнд цэвэрлэн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулан батлуулсан. Одоо хэрэгжилтийг хангах салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдал, чанартай холбоотой асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд байгаа. Тийм атал яагаад ундны усны эх үүсвэр дээр газар олголт хийгээд байдаг юм бэ хэмээн лавласан.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг 1980 онд Ардын Депутатуудын Их Хурлын Гүйцэтгэх захиргааны 172 дугаар тогтоолоор анх тогтоосон байдаг. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн газар доорх усны эх үүсвэрийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоож, мөрдөх дэглэмийг баталсан. Мөн 2009 онд Нийслэлийн Засаг даргын 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг бол 1, 2 дугаар хавсралтаараа тогтоосон. Хамгийн сүүлд Нийслэлийн ИТХ-ийн 2016 оны 50 дугаар тогтоолоор эдгээр бүсийг шинэчилж тогтоосон. 2016 онд шинэчилж тогтоосон ИТХ-ын тогтоолоор хориглолт, хамгаалалтын бүсийн хэмжээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн газарт өмчилж, эзэмшиж байсан иргэдийн газар хориглолт хамгаалалтын бүсэд орсон. 2016 оноос хойш тухайн хориглолт, хамгаалалтын бүсэд шинээр газар олгох, барилга барих зөвшөөрөл өгөхийг хориглосон байгаа. Одоогоор хот байгуулалтын мэдээллийн санд 4126 иргэний эзэмшиж байгаа газар бүртгэгдсэн байгаа. Үүнээс 2039 газар нь өмчилсөн, 2183 газар нь эзэмших эрхтэй байгаа юм. Эдгээр иргэдийн өмчилсөн болон эзэмшиж байгаа газруудыг цаашид хориглолт, хамгаалалтын бүсээс шилжүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн газрын албад зохион байгуулан ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Мөн гишүүд Сэлбэ, Дунд голын сав газарт барилга барьж буй асуудлыг хөндөн, сүүлийн үед баригдаж буй орон сууцны хорооллын ус дамжуулах шугам, сүлжээ стандартын шаардлага хангаж буй эсэх, ундны ус эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэх талаар, булаг шанд, гол горхийг хамгаалалтад авах асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар асуулт асууж, хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх мягмар гаригт цас орно DNN.mn

Цаг уур,  орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нийт нутгаар өнөөдөр цас орохгүй, Монгол-Алтайн уулархаг нутгаар маргааш цас орно. ...

img

6 цагийн өмнө

Обьектын түймэр 3103 удаа бүртгэгджээ DNN.mn

 Обьектын  түймэр 2024 оны эхний 11 сарын байдлаар 3103 удаа бүртгэгджээ. Аюулт  үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын ба...

img

7 цагийн өмнө

Агаарын бохирдлын сонсголын бэлтгэл ажлын хэсэг хуралдана DNN.mn

УИХ-ын чуулганаар ирэх 7 хоногт Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үү...

img

8 цагийн өмнө

Гадаад худалдааны эргэлт 25.2 тэрбум долларт хүрчээ DNN.mn

Гадаад худалдааны статистикаар Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт ...

img

9 цагийн өмнө

Өнөөдрөөс ес эхэлж байна DNN.mn

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22 буюу ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд