Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 07

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

“Балдорж” шагналын эзэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай

trend

img

2015 оны 9 сарын 18

img

37

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Сонины арвангуравдугаар нүүрт уржигдархан “Балдорж” шагналын эзэн болсон “Өдрийн сонин”-ы эрэн сурвалжлах тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Өдрийн сонины томилолт өвөртлөн Монголын дөрвөн зүг найман зовхист хөл тавьжээ” ярилцлага багтсан бол тавдугаар нүүрт Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын “Хяналтын хорооны шийдвэрээр МАН-аас чөлөөлсөн хүмүүсийг Засаг дарга, ИТХ-ын даргаар томилсон нь хууль бус” зэрэг сонирхолтой ярилцлагууд нийтлэгдлээ. Харин дөрөвдүгээр нүүрт нийслэл хотноо өчигдөр болж өнгөрсөн Европын аюулгүй байдалд хамтын ажиллагааны байгууллагын чуулганы талаарх сурвалжлага багтсан бөгөөд уг сурвалжлаганд Украины төлөөлөгчдийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг шигтгэж өгснөөрөө сонирхолтой болсон юм. Өнөөдрийн дугаарт “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа болон Ю.Цэдэнбал агсны отгон дүү Ю.Жавзан нарын ярилцлагууд багтсан юм. Түүнчлэн долдугаар нүүрнээс Л.Гансүх нарын өчигдрийн шүүх хурал дээр Н.Алтанхуяг тэргүүтэй гэрчүүд ямар мэдүүлэг өгснийг уншаарай. Энэмэтчилэн цаг үеийн сонирхолтой нийтлэл, мэдээ мэдээллүүдийг өнөөдрийн “Өдрийн сонин”-оос унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн ...

img

8 цагийн дараа

“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын ...

img

8 цагийн дараа

АН-ын бүлэг: “Коксжих нүүрс ба аюулгүй байдал“ сэдвээр мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаврын чуулганы хугацааны отгон хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар: 1. Нийтийн өмчийн тухай хууль, /шин...

img

7 цагийн дараа

ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын...

img

7 цагийн дараа

Өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаан дүүргийн зургаан байршилд хямдралтай үнээр борлуулагдаж эхэлж байна. Худалдаагаар хонины м...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд