онцлох-нийтлэл
Ч.Туяа: Их хүйтэн өвөл болж магадгүй байна

2016 оны 8 сарын 12

9
Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд Онцгой Байдлын Ерөнхий газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш ихэнх нутгаар хэт халсныг эс тооцвол зуны туршид нийт нутгаар тогтмол хүчтэй аадар бороотой байлаа. Борооны улмаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон 17 удаагийн үер тохиолдсон байна. Үерт өртөж гурван хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан байгаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд наймдугаар сарын 3-ны өдөр осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Мөн Булган аймгийн Хангал суманд тавдугаар сарын 29-ний өдөр осолдсон нэг иргэнийг үргэлжлүүлэн эрэн хайх ажлыг гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу хийж байна. Тухайн үед эрэн хайх, аврах ажиллагаа 29 хоног үргэлжилсэн ч олдоогүй.
2015 онд үерийн улмаас нэг хүн нас барж 55 айл өрх орон гэргүй болж байсан бол энэ тоо 2016 он гарсаар гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ.
Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа аж. 2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн “намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол иргэд аюулт үзэгдэп, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг” ОБЕГ-аас анхааруулж байна.
ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа “2016-2017 оны өвөл цас их унаж, их хүйтрэлт болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллага анхааруулсаар байна. Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага сайн байгаа ч хадлангийн газар усанд автсан, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан байх эрсдэлтэйг харгалзан үзэж, өвөлжилтийн бэлтгэл ажилд тайвширч хандаж болохгүйг сануулж байна” гэлээ.
2016-2017 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас иргэд, малчдад өөрсдийн хүн хүч, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлж,
хаваржуулах, дулаан хувцас, тэжээллэг хоол хүнсний зохицуулалтыг эртнээс хийж, бэлтгэх тал дээр анхаарах шаардлагатайг санууллаа.





Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хоро...
8 цагийн дараа
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов
Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр ...
7 цагийн дараа
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдана
ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдсан байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх...
7 цагийн дараа
Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ- Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэс...
7 цагийн дараа
Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна
Израилийн “Арслан иргэд” цэргийн тусгай ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, Иран ч бас хариу цохилт өгсөөр байна. Ираны арми ням г...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд