Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

П.Цагаан: Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам болгоно

trend

img

2016 оны 8 сарын 24

П.Цагаан зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Маргааш Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 14 цагт болно. Үүн дээр Ардчилсан намын удирдлага болоод Төрийн нарийн бичгийн даргын талаар ярилцана. Хамгийн гол нь Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам л болгох хэрэгтэй гээд энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газар үндэсний түүх соёлын арга хэмжээтэй холбоотой АСЕМ болон “Олон Улсын Монголч эрдэмтдийн хурал” гээд олон чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Гэхдээ өнөөдөр би Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж бус өөрийн гаргаж буй улс төрийн шийдвэрийг мэдээлэл хийх гэж урьсан юм. Өнөөдөр Монголын нийгмийг цогцлоон байгуулахад Ардчилсан намын үүрэг их байгаа. Өнөөгийн Монголын нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдал бол Монгол дахь засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшил байдлаас улбаатай гэж үзэж байна. Монголын ард түмэн Ардчилсан намыг байнга дэмжиж байдаг. Гэвч бид тэгж ажиллаж чадахгүй байна. Энэ нь манай намын бүтэц зохион байгуулалтаас хамаарч байна. Иймээс Ардчилсан намыг шинэчилж ардчиллын суурь үнэ цэнийг дээдэлдэг, эрхэмлэдэг болгохыг залуу үе шаардаж байна. Энэхүү шинэтгэлийн эгзэгтэй цаг үед үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж Ардчилсан намаа нэгэн цул фракц болгох ёстой гэсэн байр сууриа дахин нотолж хуримтлуулсан төрийн болоод улс төрийн ажлын туршлагаараа Ардчилсан намдаа зориулах ёстой гэж шийдсэнээ та бүхэндээ сонордуулж байна. Энэхүү шинэтгэлийн амаргүй үйлийг гурван үеийн гүүр гагнаас нь болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо (2025.12.17) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, товын дагуу хоёр асуудлыг х...

img

8 цагийн дараа

Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг танилцуулсан. Эди...

img

8 цагийн дараа

Сангийн сайд мөнгөтэй ч “хорголоо тоолж” байна уу

Засаг төрөөс гарах мөнгө огт гарахаа болиод удаж байгаа. Засаг мөнгө үгүй болсон, цалин, тэтгэврээ л дөнгөж тавина, бусдыг нь чадахг...

img

8 цагийн дараа

Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нар байгаа цаг үед гишүүд эргэлзээгээ тайлаад сонсгол хийчих хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол яв...

img

6 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн, цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгу...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд