мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

2017 оны 6 сарын 13

118
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.
Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mnвебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлнэ:
– Бүртгэлийн хуудас,
– Суудлын хуваарь,
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг,
– Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг,
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь





Жүдочид ДАШТ-д өрсөлдөнө
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 13-19 ний өдрүүд...
8 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6265 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...
7 цагийн дараа
Г.Эрдэнэцолмон: Хушин ойн тогтвортой менежментийг ЗАЙЛШГҮЙ хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна
Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Ганбаатарын Эрдэнэцолмонтой хуш мод ашиглахад тулгарч буй асуудал, нөөцийг хэрхэн бэ...
7 цагийн дараа
Лениний хамгийн өндөр хөшөөг буулгав
Киргизийн томоороо хоёрт орох Ош хотод байрлах Владимир Лениний Төв Азид хамгийн өндөрт ордог байсан 23 метр хөшөөг буулгажээ. Oш хо...
6 цагийн дараа
Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ингэж түлхэж байна
Хуульч О.Батхүүтэй иргэний эрх, ашгийг зөрчиж байгаа эрх зүйн асуудлаар ярилцлаа. -Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуул...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru