Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

“Халуун зунаар саалиа хаяад үхдэг эм байдаг аа” гэгчээр энэ их ажлын өмнө засгаа огцруулдаг нам гэж байх юм

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 6 сарын 10

img

1

news-img

МАН дотроо эрх мэдэл, ашиг сонирхлынхоо төлөө толхилцоод эцэст нь засгаа огцруулчихлаа. Одоо тэгээд шинэ засгаа эмхлэн байгуулах гээд яаж хор найруулж, пижигнэлдэж байгаа нь улс төрийн тавцанд цоо ил харагдаж байна. Харин хөшигний ард сайдын зөөлөн сэнтийг хувааж авахаар фракциуд хоорондынх нь тохироо эрчимтэй явагдаж байх шиг. Үндсэн хуулиар Ерөнхий сайд огцорсон тохиолдолд түүний халааг авах гүйцэтгэх засгийн тэргүүнийг 30 хоногийн дотор УИХ томилдог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг зургадугаар сарын 3-нд огцруулсан гэхээр долдугаар сарын 3-наас өмнө шинэ Ерөнхий сайдыг УИХ-д өргөн мэдүүлж томилуулах ёстой. Шинэ Ерөнхий сайд хугацаандаа томилогдвол танхимаа бүрдүүлнэ. Бас л хэд хоногийн хугацаа орно. Шинэ Засгийн газар бүрэлдэх гэсээр байтал наадам тулж таарах нь. Наадмын үеэр ажил хийнэ гэж байхгүй. Зуны амралтын урт өдрүүд залгадаг болохоор бүгд тал, тал тийшээ явцгаана. Аймаг, сумдын 100 жил хэсэх нь хэсч, алс холын улс орнуудаар аялж зугаалцгаах нь олон. Үндсэндээ зургаа, долоон сар улс орны ажил нам зогсоно гэсэн үг. Наймдугаар сар гарангуут эхнээсээ уван цуван ирсээр цугладаг. Ингээд есдүгээр сар гарч байж л шинэ засгийн ажил жигдрэх өнгөндөө орох биз ээ.

Сонгуультай жил бүгд өөрсдийгөө чөлөөлчихдөг дөө. Хэн ч юу ч хийдэггүй. Яагаад гэвэл цөмөөрөө сонгууль гээд харсан зүг рүүгээ бөөн бөөнөөрөө алга болцгоодог. Сонгууль болсны дараа ашгүй нэг юм дууслаа гээд амьсгаа ч авч амжаагүй байтал жинхэнэ улс төрийн лобби эхэлдэг. Ажил албанд оччих гээд дор бүрнээ л гүйлдэцгээнэ. Тэр хооронд төрийн ажил хаягдаж, овоорсоор л… Яг үүн шиг өнөөдөр Монгол Улсад ажил үнэхээр явахгүй нь ээ. Хоёр жил дараалаад сонгуульдсан юм шиг адилхан нөхцөлд орж байна. “Халуун зунаар саалиа хаяад үхдэг эм гэж байдаг аа” гэгчээр л юм болж байх шив. Энэ их хуучны хэлц үг л дээ. Халуун зунаар гэрийн эзэгтэй бүүр үхэх эрхгүй байсан шиг байгаа юм, нүүдэлчдийн хувьд. Түүнийг байхгүй бол тэр бүх сүү, саалины ажил талаар нэг болно. Үүнтэй ижил улс орныг хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгждэгийн даваан дээр, хамгийн чухал их ажлын үед МАН буруу шийдвэр гаргалаа. Та бүхэн өнгөрсөн жилийн сонгуулиар өчнөөн амлалт ард түмэндээ өгсөн биз дээ. Тэр бүх амласан олон ажлууд чинь биеллээ хүлээж байхад засгаа огцруулдаг нь ямар учиртай юм бэ. Ядаж өвлийн улиралд энэ эрх ашгийн хуваарилалтаа өрнүүлж болсонгүй юу.

Монголд ажил хийх хугацаа ердөө гуравхан сар л байдаг. Тэр нь зуны өдрүүд. Эрс тэс уур амьсгалтай манай оронд урин дулаанд бүх ажил явагддаг. Барилга бүтээн байгуулалт, дэд бүтэц, газар шорооны ажлууд байна. Газар тариалан, хөдөө аж ахуйн ажил зуны халуунд л үр өгөөжөө өгдөг. Дээрээс нь аялал жуулчлалын салбар өдийд л идэвхждэг. Дөрвөн сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан манай улсын хувьд энэ үед жинхэнэ цаг наргүй бодлого хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байх ёстой.

Гэтэл энэ их ажлыг угтаад засаг төрөөрөө оролдчихоор ажил явахгүй шүү дээ. Эдийн засаг ч элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Засгийн газрыг огцруулах шийдвэр гарснаас хойш төрийн албаны ажил цалгардаж байгаад ард түмэн үнэхээр бухимдалтай байна. Адаглаад л ЭМД-ын сангийн санхүүжилт тасарч, өндөр настнууд даралтны эмээ ч авч чадахгүй нөхцөлтэй нүүр туллаа. Засгийн газрыг огцруулах улс төр шатахууны үнийг хүртэл өсгөчихлөө. Дагаад өргөн хэрэглээний бүх юмсын үнэ нэмэгдчихлээ. Дээрээс нь татварын дарамт ард түмнийг тамтаггүй шулж байна.

Энэ янзаараа эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон байгаа гэж эрдэмтэн судлаачид, мэргэжлийн улсууд сануулж байна. Тэр болгоны муу үр дүнг дарга нар амсдаггүй нь гачлантай. Зөвхөн ядарсан ард түмэн л хүртдэг. Эрх мэдэлд ойр дарга нар бол цулайтлаа баяжсан улс. Юу ч болж байсан, яаж ч эдийн засаг ангал руу унасан бай тэд Монголдоо баян тансгаараа л байж байна. Улс орны эдийн засгийн хямрал амьдралд нь хумсын толион чинээ ч нөлөөлөхөөргүй тийм их хөрөнгө хурааж чадсан хүмүүс юм чинь аргагүй биз. Засаг төр ажил хийх нь үү, мөнгө төгрөгтэй болох нь уу гэж харж, хүлээж байсан хэдэн бор ард түмэн модоо барих нь ээ. Ихэс дээдсүүдийн тэнэглэл, цэмцэгнэлээс болоод Монголын ард түмэн харангадлаа. Улс орны нөхцөл байдал хүнд байхад ухаангүй нүүдэл хийж суугаагаа эрх баригчид та бүхэн мэдэж байна уу.

Одоо засгаа хурдан эмхлээд улс орныхоо ажилд бушуухан орох хэрэгтэй байна. Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран засаг төрийг унагаах процесс нь өөрөө ард түмэнд хортой байдаг. Тэгэхээр сая Засгийн газрыг унагаасан нь ард түмний эсрэг үйл явдал боллоо. Ард түмнээ сайхан амьдруулна гэж МАН явдаггүй нь алхам тутмаас нь ингэж харагдаж байна. Ганц ч татвар нэмэхгүй гэж олон түмний саналыг авч гарч ирэнгүүтээ амлалтаа зөрчдөг. Алхам тутамдаа татвар нэмж үйлийг нь үзнэ. Өөрсдөө яаж сайхан амьдрах вэ гэдгээ л бодож явдаг юм шиг байна. Тэднийг сайхан амьдруулахын тулд бид санал өгч энэ намыг гаргадаг юм байна. Одоо энэ намд санал өгөхөө больцооё. Ямар увайгүй, хар амиа бодсон, идэж цадаж ханадаггүй мангас болохыг нь харцгааж байна.

 

М.МӨНХ ЦЭЦЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.06.10) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхди...

img

8 цагийн дараа

МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ

МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дуг...

img

7 цагийн дараа

Үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцлээ

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.10/  “Эрх зүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Үйлдвэрлэл, техн...

img

7 цагийн дараа

“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард...

img

6 цагийн дараа

Маргааш бүх нийтээр амарна

Маргааш буюу энэ сарын 11-ны өдрийн Лхагва гарагт бүх нийтээр амарна. Учир нь зуны тэргүүн сарын 15-нд Бурхан багшийн их дүйчин өдри...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

МАН 2028 онд ялах боломжоо алдсан

Онцлох нийтлэлүүд