мэдээ
“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна

Админ
2025 оны 6 сарын 10

1

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхэлсэн. Энэ хүрээнд “Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ. Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөв.
Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.
“Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” гэлээ.





ЭЗБХ: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.06.10) хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэл...
8 цагийн дараа
Амралтын өдрүүдэд Төв шуудангийн уулзварыг хааж шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ...
7 цагийн дараа
“Фронт цэгмид – Эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ
Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна. Сочид Евразий...
7 цагийн дараа
Монгол, Хятад сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Тунляо хотоос эхэллээ
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэг...
6 цагийн дараа
Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…
Ээжтэйгээ утсаар ярьж байтал удахгүй гүүгээ уяна, аав чинь гүүн зэл унаганы ногтоо авахаар өвөлжөөн дээрх байшин руугаа явсан гэдэг ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд