Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

33 дугаар сургууль усан бассейнтай төрийн өмчийн анхны сургууль болов

trend

img

2017 оны 12 сарын 09

img

203

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс, тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал Н.Энхбат “усан бассейнтай төрийн өмчийн анхны дунд сургууль болж байгаадаа баяртай байна. Манай сургуулийн 3400 гаруй сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт ийм сайхан боломжийг олгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд, биднийг дэмжин ажилласан бүх хүмүүст талархаж байна. Сурагчид та нарт маань хөгжиж дэвших илүү боломжууд гарч ирсээр байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.

Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай аж. Дашрампд дурдахад, бассейн ашиглалтад орсноор усан спортоор 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна

”Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УНТЭ-д “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, ха...

img

3 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын ...

img

5 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

Өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Үүнтэй холбоотойгоор МАН дараагийн Ерөнхий сайдыг тодруулах шаардлага үүс...

img

6 цагийн өмнө

Үхрийн мах 23686 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хони...

img

6 цагийн өмнө

“Алмасын цав”-д юу болов?

НЭПКО хэвлэлийн газрын “Халаасны номын сан” цувралаар “Жим Балу. Алмасын цав” хэмээх адал явдалт бэсрэг тууж хэвлэгдэн гарлаа. Цувра...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд